СЕХ Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргалаа

2017 оны 05-р сар 14-нд 19:10 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо хуралдсан билээ.

Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн АН-аас Монгол улсын Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлсэн Халтмаагийн Баттулгыг Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан.  

Тэгвэл хуралдаанаас МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхгүй гэх шийдвэр гаргасан байна.

Сонгуулийн ерөнхий хороон дээр цуглаад байсан МАХН-ын гишүүд, дэмжигчид жагсаал цуглаанаа зогсоосон юм. Харин тэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах эрх хүсэхээр болсон байна. Тэд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй бол цаашид өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдээд байгаа юм.

СЕХ-оос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шалтгаан нь нэгдүгээрт, нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй. Хоёрдугаарт, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Учир нь Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй буюу Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж. ГуравдугаартЕрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзсэн байна гэж эх сурвалж мэдээлж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.123.16) 2017-05-15 19:09
      • 0
      • 0

      Ard tumen mini iim boloxiin ex uusveriig enxbayar tavisan enxbayariin ued ex oron mini yaj saixan bsan yum bitgii tuilshir xamgiin zov shiidver eronxiilogch bsan uedee yu xiisen yum

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.16) 2017-05-15 19:03
      • 0
      • 0

      Tiiim bailgui dee cex zov ajiljee

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.35) 2017-05-15 18:17
      • 0
      • 0

      Enhbayar mongol ulsiin irgen bish yum bol oor hen bh yum be ee.elbegee enhbold nar ih yum garch irne gej aij bgaa bhdaa.ard tumnee bodmoor yumbda.ih zuil hiij chadah bh gej naidaj bgaa yumsan

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.77) 2017-05-15 09:49
      • 0
      • 0

      Элбэгдорж М.Энхболдод суудал залгамжлуулахын тулд энэ сонгууль зүгээр л шоу

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.169) 2017-05-15 09:32
      • 0
      • 0

      enhbayrin ved mongol iim bgaagvishdee ene hvn hedii ner unasan ch turshlagatai erunhiilugch bhdaa ihiig hiisen turshlagatai ard tvmen mini turshlagagvi hvn songosnoos chadwartaig ni songoson deer ideh uuhaa hvrwel bvgd l idsen.... harin odoo enhbayr garwal mongol hugjinu shvvv... estoi tcewerlenedeeee.....

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.9) 2017-05-15 00:24
      • 0
      • 1

      Энхбаярыг нэр дэвшүүлэх хэрэгтэй ардчилсан улс бол нэр дэвшүүлээд ард түмэн хэн гарах шийднэ. Тэрнээс биш СЕХ шийдэх ёсгүй баймаар юм

      Хариулах

    • Хөхөө

      (139.5.217.145) 2017-05-16 09:48
      • 0
      • 0

      ҮНЭН ШҮҮ. ХЭНИЙГ ДЭВШҮҮЛЖ ХЭНИЙГ СОНГОХОО АРД ТҮМЭН МЭДНЭ.СЕХ МЭДЭХГҮЙ

      Хариулах

    • Zochin

      (66.181.185.166) 2017-05-14 23:29
      • 0
      • 1

      Zuv sh dee

      Хариулах

    • bayaraa

      (202.126.89.199) 2017-05-14 23:06
      • 0
      • 1

      Arai denduu shoudaj bndaa. Uul ni 2n hoorond zavaarch bhaar er hun shig 3 uulaa ursulduud uzeh bsan yumdaa. Enkhbayaraas uneheer shees ni goojij bndaa gulugnuud.

      Хариулах

    • БАЯСАА

      (66.181.160.2) 2017-05-14 21:25
      • 0
      • 2

      ЭНХБАЯРЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХ ЁСТОЙ.ҮГҮЙ БОЛ БИД ТЭНЦЭХ ТЭМЦЭХ БОЛНО ШҮҮ.

      Хариулах

    • TUWSHIN

      (66.181.183.56) 2017-05-14 21:25
      • 0
      • 1

      TENEGTENE BIZ MALUUD

      Хариулах

    • Irgen

      (175.193.86.101) 2017-05-14 21:12
      • 0
      • 2

      Mongold huuli hedhen mongotei humuusiin hureend uilchildeg boljee. Mongoliin ard tumenii husel zorigiig ul hargalzan H.Enhbayariig songuulid oriltsuulahgui gesen ene medeeg unshaad mongoliin huuli guuli bolson ni iluu sain oilgogdoj bna.ene buhenii tsaana Elbegdorj buhii horongo mongoo hamgaalaltand blgah gesen heseg buleg humuus bgaa ni unenii ortoi bh shuu.

      Хариулах

    • Irgen

      (146.198.197.31) 2017-05-14 20:21
      • 0
      • 1

      Shudraga yum gej bhgui boljee. Battulgad ugch bj bgaa . Enkhbayart ugsungui. Ene khunees ene 2 nam ikh aikh yum daa, khuurkhii. Uursudduu itgeltei baisan bol khorikhgui l bsan. MANAN uurtuu itgelgui bn.

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.44) 2017-05-14 20:17
      • 0
      • 1

      ENHBAYARIIN UED IIM BAIGAAGUI DEE

      Хариулах

    • irgen

      (66.181.184.93) 2017-05-14 20:01
      • 0
      • 1

      ingej uchir utgagui temtsej bj orson yum chini yu ch gej heljsonguulid yalahiin tuluu gurdiine biz

      Хариулах

    • Зочин

      (173.199.70.125) 2017-05-14 19:25
      • 0
      • 1

      Монголд хууль ч гэж байхаа байждээ Энхбаяр л тулагтай нь байсан юм даа

      Хариулах