Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх талаар санал солилцов

Twitter Print
2017 оны 05-р сар 14-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж байна. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн түүхийн эдийн нөөц баялагт тулгуурлан эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.

Манай хоёр орны худалдааны эргэлт 10-12 сая доллар байгааг цаашид нэмэгдүүлэх боломж байгааг Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан онцоллоо. Тэрээр “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх зэрэг манай хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй зарим төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүслээ. Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийг эрчимжүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэхэд Ерөнхий сайд нар санал нэгдлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.