Япон бөх 22 жилийн дараа Шилдэг сумочоор тодорлоо

Twitter Print
2020 оны 12-р сар 21-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Японы спортын “Хочи” сонины газраас 2020 оны Шилдэг сумочийг тодруулан, зарлалаа. Тус сонины газар 63 дахь удаагаа энэ шагналыг олгож байгаа юм. Цар тахлын улмаас ихэд бужигнасан сумо бөхийн ертөнцийн оны шилдэг нь озэки Такакэйшёо болжээ.

Такакэйшёо өнгөрсөн арвннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн, 2020 онд хамгийн олон давсан зэрэг амжилт нь үнэлэгджээ. Шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 10-нд Хацү башёгийн эхний өдөр болно.

Энэхүү шагналыг хамгийн сүүлд япон бөх хүртсэн нь 1998 он аж. Ёкозүна Ваканохана тэр жил шилдгээр шалгарснаас хойш Японы сумоч энэ шагналыг авч байгаагүй юм. 1998 оноос хойш Хочи сонины Оны шилдэг сумоч шагналыг Мүсашимарү 2, Акэбоно 1, Асашёорюү 5, Хакүхо 10, Харүмафүжи 1, Точиношин 1 удаа авч байжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.