2017 оны 05-р сар 11-нд 11:53 цагт

Ардын дуу Сүнжидмаа - Б.Алтанжаргал, Б.Батцэцэглэн

Алс чиг газраас зориод ирлээ хө ай хө
Амрагаа Сүнжидмаа гэсээр ирлээдээ хө хө
Аавтайгаа болоод ээжтэйгээ аашилж загнаад байхаар нь хө хө

Ай ай Сүнжидмаа минь

Айлыг чинь тойроод хэсүүчилсээр яваад
Арван хэд хонолоодоо хө хө

Ай ай хөөрхий Сүнжидмаа минь ээ хө хө

Холоо чиг газраас зориод ирлээ хө ай хө
Хонгор Сүнжидмаагаа гэсээр ирлээдээ хө хө
Хоёулаа болоод гурвуулаа хориглож загнаад байхаар нь хө хө

Ай ай Сүнжидмаа минь хө хө

Хотыг чинь хонуучилсаар яваад
Хорин хэд хонолоодоо хө хө

Ай ай хөөрхий Сүнжидмаа минь хө хө

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.