СЕХ ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлана

Twitter Print
2017 оны 05-р сар 14-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал  авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу 2017 оны 5 сарын 2-ноос эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгахаар хуульд заасан. Энэ дагуу УИХ-д суудалтай 3 намаас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчид баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Харин Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буюу энэ сарын 17-ны дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Сонгуулийн ерөнхий хороо намуудын баримт бичгийг хүлээж авсны дараа Сонгуулийн хуулинд заасны дагуу тавдугаар сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлах юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.