ОХУ-ын Ерөнхийлөгч Путины барьсан гэнэтийн бэлэг

2017 оны 05-р сар 09-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучин дарга Лазарь Матвеевыг эргэж очжээ. 1980-аад оны дунд үеэс 1990 он хүртэл Путин тухайн үеийн Зүүн Германы Дрезден хотноо Лазарь Матвеевын удирдлаган дор ажиллаж байсан юм. ЗХУ-ын тагнуулын ахмад ажилтан Лазарь Матвеев энэ жил 90 насыг зооглож байгаа бөгөөд насны ой, мөн Ялалтын баярын мэндийг хамтатган хүргэхээр гэрт нь гэнэт очиж сюрприз барьжээ.

Дрезденд хамт ажиллаж байсан Николай Токарев, Сергей Чемезов нарын хамт зочилсон байна.

Путин даргадаа бугуйн цаг болон Мавтеевын төрсөн өдрийн 1927 оны “Правда” сонины дугаарыг бэлэглэж, оргилуун дарс буудуулжээ.

Путины албан ёсны намтарт бичсэнээр тэрбээр 1985-1990 онд Дрезден дэх ЗХУ-ын тагнуулын нэгжид ажиллаж байсан бөгөөд хурандаа цол хүртэл дэвшжээ.

Л.Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.