Өглөө эрт онгойхгүй мөртлөө арц уугиулж, элс цацахаа боль

Twitter Print
2018 оны 05-р сар 02-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Манай нэг ах байдаг юм. Ер нь бол хөрөнгө талдаа нилээд их хөрөнгөтэй, үүнийгээ босгосон нууц нь хөдөлмөр гэж би хэлнэ. Тэр ах нэг удаа:

-Дөлгөөн өө, ах нь бодсон. Энэ хоёр хүүхдэдээ юу өгөх вэ гэж. Тэгээд эд хөрөнгө бол өвлөгдөх нь ойлгомжтой. Сайн сургуулд сургаж, мундаг боловсролтой болох нь ойлгомжтой. Тэгээд удаан бодож бодож, аан би ерөөсөө хүүхдүүдээ өглөө эрт босгож сургах ёстой юм байна. Энэ л миний хүүхдүүдэд ирэх хөрөнгө. Тэд өглөө эрт босно гэдэг нь олон ажил амжуулж, хүмүүсийг хийхээс өмнө амжиж хийж, хариуцлагтай байж, эрт унтаж эрүүл мэндээ хүртэл хамгаалах юм байна гэж бодсон гэв. Энэ бол үнэхээр зөв бодол гэж бодож байна.

Манай гэр бүл ч гэсэн өглөө эрт 06:00 босдог. Сүүлийн үед намайг нэг зүйл үнэхээр бухимдуулж байна. Хүүхэд байхад өглөө эрт 06:00 цагт сүү аваарай, сүү аваарай гэх хүмүүс хаавчив? Сүү байтугай онгорохой нэг ч газар алга. Сайхан өглөөний цай уучих кафе, хоолны газар, эмийн сан, өглөөний сонин уншичх тохитой газар. Гүэ, байгаа л даа байгаа.

Гэхдээ би 11-р хороололд амьдардаг байж хэзээ ч өглөө эрт Зайсангийн "ТOM'S" орохгүй. Эдийн засаг хямраад л байна. Орлого муудаад байна гээд л гоншигноод лам бөө, Фэнг Шүй гэж байхаар өөрийнхөө ажилуулж байгаа газраа өглөө эрт нээ л дээ. Хүн орж ирэхгүй байвал цэвэрлэгээгээ хий л дээ. Хүнд мөнгө өгч байхаар өөрөө жорлонгоо угаа. Өөрөө ширээгээ арч. Өөрөө аягаа угаа. Эсвэл тооцоогоо хий. Хэзээ нэгэн өдөр өглөө эрт хүмүүс орж ирдэг болно. Тэгээд л орой юу ч болоогүй байхад хаана.

Хүмүүсийг ид ажлаа хийж байхад нь дэлгүүрээ ажилуулчаад, хүмүүсийг яг завтай өглөө эрт эсвэл ажлаа тарсөн үед нь дэлгүүрээ хаачаад хэзээ нь ашиг орлого олох гээд байгаа юм. Тэгчихээд л арцаар утаад л, хажуу лангууруугаа янз бүрийн тарнитай шороо цацаж байгаадаа та өөрөөсөө ичих хэрэгтэй.

Улс орон цэцэглэн хөгжих, ашига орлого олох чинь маш амархан. Зүгээр л эрт онгойж орой хаа. Солонгост очоод үз, Хятад улсад очоод үз. Японд очоод үз. АНУ-д амьдараад хар! Хятадын дэлгүүрүүд бүгд өглөө 07:00 цагт онгойно. Бээжин өглөө 06:00 цагт зам нь түгжирдэг. Японы метрод өглөө 05:40 хүн нь багтахаа больдог.

Жишээлбэл та нэг цайны газрыг сарын 800,000 түрээслэдэг байлаа гэж бодъёо. Хоногт 24 цаг байдаг. Тэгээр та уг газраа цагийн 1,110 төгрөгөөр түрээслэдэг. Танайх өглөө 10:30 гэж онгойдог байлаа гэж бодъёо. Орой та 18:30 гээд хаана. Та 8 цаг ажилаад л үлдсэн 16 цагийг нь дэмий хаяж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хоногийн 17,760 төгрөг дэмий хаяж сарын дараа 532,800 төгрөгөө зүгээр л хаяж байгаа хэрэг. Тэгээд та зөвхөн 800,000 төгрөгний түрээсийнхээ 267,000 төгрөгөөр л уг ажлын байраа ашиглаж байна гээд бод доо.

Тэгээд таны ажиллаж байгаа ажлын 8 цаг чинь дандаа хүмүүсийн ажил дээрээ байх үе чинь таараад байгаа болхоор таны ажилуулж байгаа газар амжилттай ажиллах юм шиг байна уу? Энд нээх лам бөө, фэнг Шүй гээд гээд философлоод байх юм байхгүй.

Ядаж та өглөөний 10:30 биш 07:00 цагт онгойгоод, орой 23:00 цаг гээд хаачих л даа. Орлого чинь шууд 40 хувиар нэмэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Жаахан эрт босч наймаа хийе.

Энэ банкууд байна. Та нарын Солонго рестораны 24 цагийн Голомт банкаар үйлчүүлж үзсэн л биз дээ? Замын цаана нь Хаан, ХХБ гээд л зөндөө газрууд байгаа. Орой 20 цагт хаана. Гэтэл Голомтод нэг гүйлгээ хийх гээд очерлохоор бараг хамгийн багадаа 60 хүний дараа... Хэрэглээ байхад үйлчилгээгээ нэмэгдүүлэх нь уг нь зах зээлийн хууль баймаар юм.

Эцэст нь ерөнхийлөгч Женко нь байна уу, Энколд /Энхболд/ нь байна уу улс төр чамд чамд падлий ч байхгүй. Өөрт таалагдаж байгаа амьдралаа сонгоод, олон долоон юм ярилгүй өмнөх ажлаа сайн хий. Тэгээд таны өр ширний олон асуудал шийдэгдэнэ. Бас та нэг ч гэсэн шейр хийчүүл ядаж нэг газар ч гэсэн эрт онгойдог болох ч юм билүү?

Энэ эдийн засгийн хямралаас гаргах гээд зүтгээд байгаа УИХ-ыг гишүүд ядаж энэ ажлын цагаа сайхан зөв хуульчлаач ээ. Хүмүүсийн чинь амралт ихдээд байна!

Дөлгөөн Эрдэнэбилэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.9.40.144) 2018-05-09 13:09
      • 0
      • 0

      ёстой үнэн шүү. манай монголд өглөө 10-11 хүртэл ямар ч үйлчилгээний газар онгойхгүй . орой ажлаа тараад гарахаар бүгд хаачихсан байдаг. үнэхээр хүнд үйлчлэе гэсэн сэтгэлээр биш мөнгө олох л зорилгоор ажилладаг болохоор л тэгдэг байх даа

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.212) 2018-05-03 13:27
      • 0
      • 0

      Unen unen! Ogloo 9 tsagt ongoison delguurt orohod dotor ni baigaa uilchlegch uilchluulegch ali ali ni hagas untaa baidaltai. Us zus ni orviigood. Deer ni toriin ajilchid ajlaa hiigeegui baij bainga habuuli huleene. Tsalin hureltsdeggui yum uu hurgej chadahgui baival ogloo oroi esvel hagas buten sainaar nemelt ajil hii l dee. Ugaasaa gants ajlaar delhiin haana ch oligtoi amidardaggui bolohoor gadaadad engiin humuus dor hayaj 2 ajiltai baidag. Ud hurtel untaj uhriin duunaar serchiheed daraa ni gomdollood baival oortoo l .

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.122) 2018-05-03 07:06
      • 0
      • 1

      Ёстойдоо бусад оронд эрт онгойхгүйч гэсэн эрт ирээд гадна дотнохоо цэвэрлээд л ус мус цацаад чийгшүүлээд л үйлчлүүлэгчээ хүлээж авахад бэлтгэдэг.Бас манайд шатны асуудал бнаа Дэлгүүр хоолны газрууд бүгд үүдэндээ өндөр өндөр шаттай бусад оронд орлого үйлчилгээ хаадаг гээд бүгдиийг аваад хаячихдаг юм бналээ.Бас энэ барилгуудын гадуурх хашаанууд бна Оршуулгын газар бнаа юм шиг харагдаад бдаг юм .Монголчууд өмчирхүү амиа хичээсэн нь энэ дүр зургуудаас харагдаад бдаг юм.Чөлөөтэй ч явж болохгүй маш холуур тойрч хүрэх газраа очдог явган алхаж бга хүнд их хэцүү шүү.

      Хариулах

    • Zochin

      (124.158.109.232) 2017-09-07 12:49
      • 0
      • 1

      Vnen shv

      Хариулах

    • хүн

      (103.212.118.58) 2017-05-12 17:54
      • 0
      • 2

      улсын автобус 7,00 явхаар яаж хөгжнөө

      Хариулах

    • Зочин

      (73.193.97.64) 2017-05-10 06:15
      • 0
      • 2

      Yag zov.

      Хариулах

    • Зочин

      (202.131.227.18) 2017-05-09 18:33
      • 0
      • 2

      demjij bna oo arai l shudarga bichij dee hahaha

      Хариулах

    • Зочин

      (66.181.183.183) 2017-05-09 17:09
      • 0
      • 2

      Ёстой үнэн. Өглөө эрт, орой салхилангаа орчих газар ховор шүү!!! Японд өглөөний хоол зардаг хоолны газрууд олон байдаг болохоор заавал гэртээ хооллохгүй байж болдог.

      Хариулах

    • Жамбаа

      (202.9.41.250) 2017-05-09 12:24
      • 0
      • 3

      Шууд хүүхэд дээ дамжуулна энэ үнэн

      Хариулах