Зүүн Азийн аваргаас арван медальтай ирлээ

Twitter Print
2017 оны 05-р сар 09-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.05.06-7/ БНХАУ-ын Цюжинь хотод боллоо. 10 дахь удаагийн тэмцээнд Зүүн Азийн бүсийн найман орны 100 гаруй жүдочид өрсөлдсөн юм.

Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 10 медаль хүртсэн. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Увс нуур" дэвжээний тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Цэрэгбаатарын Хулан нар алтан медаль хүртсэн бол эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медалийн эзэд болсон.

Мөн эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртэж, багаараа энэхүү тэмцээнд амжилттай оролцлоо.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.