Флойд Мэйуедр NBA-ийн баг худалдан авах сонирхолтой байна гэв

Twitter Print
2017 оны 05-р сар 05-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн боксоос 2015 онд зодог тайлсан алдарт Флойд Мэйуедр NBA-ийн баг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа "Миний NBA-ийн баг худалдан авах цаг нь болсон" гэж бичээд Лос Анжелес Лэйкэрс багийн домог, Лэйкэрсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Мэжик Жонсонтой авахуулсан зургаа тавьжээ. 

Форбэс сэтгүүлийн мэдээлж буйгаар Флойд боксын карьерын турш 700 сая Ам.доллар цуглуулсан байгаа гэв. Энэ нь NBA-ийн багийн эздийн эд хөрөнгөтэй харьцуулахад юу ч биш юм. Лос Анжелес Клиппэрс багийн эзэн Стив Балмерын нийт хөрөнгө 30 тэрбум Ам.доллар байх жишээтэй. Гэвч Флойд UFC-ийн аварга Конор Макгрегортой супер тулааныг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хэрвээ тус зодоон үнэхээр болох юм бол маш их мөнгийг хураах боломж гарах юм. Флойд 3 жилийн өмнө Манни Пакиаотай хийсэн тулаанаар 200 сая Ам.доллар авч байжээ. 

Хэрвээ Флойд NBA-ийн баг худалдан авах юм бол тухайн багийн эргэн тойронд шуугиан дэгдээх нь дамжиггүй. 

Эх сурвалж: Bleacher Report

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.