Япон хүний сэтгэлгээнээс гуравхан "чимх"-ийг...

Twitter Print
2017 оны 09-р сар 08-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Энэ удаа та бүхэндээ Японы соёлоос чимхийг амтлуулъя гэж зорилоо. Тэгэхээр миний бие энд толилуулах зүйл бол хамт амьдардаг Япон найз маань олон улсын ѳдѳрлѳгѳѳр улсаа танилцуулахдаа ашигласан материал буюу “Япон хүний сэтгэлгээ” гэх хэсгийг орчуулан хүргэж байна. Япон улс бол Монгол гэлтгүй бусад орноос аль ч талаараа асар их ялгаатай бѳгѳѳд ѳнѳѳдрийн даяарчилагдаж буй нийгэмд уламжлалт ёс заншлаа яг таг барихын сацуу орчин үеийн соёлыг ѳѳртѳѳ бага багаар шингээж буй гайхамшигтай улс  юм. Япон хүмүүс бага сургуулиасаа л ёс заншил, уламжлалт соёлдоо гүн суралцаж эхэлдэг. Соёл ч гэлтгүй япон хүний сэтгэлгээ, ёс суртахууныг хүртэл сургадаг ба энэ удаад япон хүний сэтгэлгээгээс 3 "чимх"-ийг танилцуулмаар байна.

1. 5 минутын ѳмнѳ хѳдлѳх (5分前行動)
Энэ нь хичээл ном, ажлын тогтсон цагаас, аль эсвэл хэн нэгэнтэй болзсон цагаасаа ямагт 5 минутын ѳмнѳ очих гэсэн утгатай юм. Яагаад заавал 5 минутын ѳмнѳ очих хэрэгтэй вэ гэхээр нэгт, 1 минут ч байсан хоцроно гэдэг нѳгѳѳ хүнээ хүндлэлгүй тѳвѳг удаж байгаагийн илрэл. Хоёрт, сэтгэлийн бэлтгэл хийхийн тулд. Уулзахдаа та аливаа зүйлийг ярих бэлтгэлээ, сэтгэлээ бэлдэх нь уулзалтыг илүү үр дүнтэй болгодог гэж үздэг байна.
Анхаарах нь: 5 минутын ѳмнѳ хүрэх газраа дѳхѳж очсон ч болзсон газраа бол яг цагтаа очих хэрэгтэй.

2. Ирснээсээ илүү үзэсгэлэнтэй (来た時よりも、美しく)
Хүнээс зээлж авсан зүйл, түрээслэсэн ѳрѳѳ, ер нь юу ч авсан бай хүнээс авсан зүйлсээ авсанаасаа илүү цэвэрхэн, илүү "үзэсгэлэнтэй" болгож ѳгѳх сэтгэлгээ. Энэ нь тухайн хүндээ талархсан сэтгэлээ зѳвхѳн “Баярлалаа” гэх үгээр бус, үйлдлээрээ илэрхийлж буй нь зүйл юм.

3. Хүнд тѳвѳг удахгүй (人に迷惑をかけない)
Хүнд тѳвѳг удах үед бид “Уучлаарай, хүлцэл ѳчье” гэж хэлдэг боловч ингэж хэлэх тэр үед хэтэрхий оройтсон байдаг тухай илэрхийлж буй. Тѳвѳг удаж хохирол учруулсан тухайн үйлдэл тань хэзээ ч буцааж болохгүй тул тэгж үзэж байгаа юм. Гэхдээ тѳвѳг удах гэдэг хүн хүний хувьд ѳѳр учир “Ѳѳрт тохиолдвол дургүйцэх, тѳвѳг болох” зүйлээ бусдад бүү хийнэ үү гэсэн санаа ард нь хамт явж буй.

Улс орон болгон ѳѳр ѳѳрсдийн гайхамшигт үнэт ёс заншилтай бѳгѳѳд түүнийг таньж мэдсэнээр бид хоорондоо илүү сайн ойлголцох бѳгѳѳд шинэ ертѳнцийг ѳѳрсѳддѳѳ бий болгоно гэж бодож байна.

Энэ удаагийн танилцуулсан 3 сэтгэлгээг тус бүрт нь нэг үгээр хэлбэл “1. Хүндлэл 2. Талархал 3.Анхаарал ” гэж хэлж болох болов уу.  Япон найз маань энэхүү илтгэлээ тавьж байх үед ѳѳрт бодогдож байгаагүй их олон зүйл орж ирж байлаа, та бүхэнд ч мѳн нэгийг бодогдуулна гэдэгт найдаж байна.

a0315876_9202853

Орчуулсан: М. Эрдэнэ-Очир
Шиншү их сургууль, Япон улс
Эдийн засгийн факультет 4-р курс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (66.181.176.40) 2017-05-08 19:03
      • 0
      • 3

      Амьдралд тохиолддог аливаа асуудлыг шийдэхэд зөвхөн хүн хоорондын харилцаанаас маш их зүйл хамаарч байдгийг манайхан ердөө ч ойлгодоггүй юм байна лээ дээ, харилцаа, та юм худалдаж авч байхад ч харилцааны асуудал асар их нөлөөлдөг, инээмсэглэл эхлээд сурах хэрэгтэй ч юм шиг, ялангуяа манай эмэгтэйчүүд ердөө инээмсэглэдэггүй, муухай яравгар царайтай, тэгсэн хирнээ муухай харцаар хүн рүү хардаг, за ингээд л бичээд байвал харилцааны бүдүүлэг зүйл зөндөө байдаг даа, амьтны хараал иднэ байх болье, зүгээр л эхлээд инээмсэглэ,

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.189) 2017-05-07 23:49
      • 0
      • 4

      зvгээр л хэнд ч гай болохгvй, дараа болохгvй, уур хvргэхгvй,дургvй хvргэхгvй, онгирохгvй, хулгай хийхгvй, худлаа ярихгvй байвал болчихно! Нэг ч едер тийм байгаад vзээрэй, хичнээн тайван едер енгерехийг еерее мэдрэх болно

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.82) 2017-05-06 00:29
      • 0
      • 4

      Bu Mongol hun, gehdee nadad deerhi "yapon" setgelgee humuujiliig eej, aav maani olgoson.

      Хариулах

    • Зочин

      (49.0.212.106) 2017-05-05 11:18
      • 0
      • 6

      Ажил хэрэгч Япончуудаас сурах зүйл их байна даа, би ч япон хүнтэй харьцаж байгаа зарим монголчуудыг хараад санаа зовдог шүү, харилцааны талаар дахиад материалууд сайт дээрээ гаргаж байгаарай, амжилт

      Хариулах