Тавдугаар сургуулийн хүүхдүүд Ялалтын баярт зориулсан концерт тоглолоо

2017 оны 05-р сар 04-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Удахгүй аугаа эх орны ялалтын 72 жилийн ойг Оросын ард түмэн дэлхий нийттэй хамт тэмдэглэнэ. Энэхүү аугаа ялалтын 72 жилийн ойд зориулж Улаанбаатар хотын 5-р сургуульд Аугаа Эх орны дайны ялалтын 72 жилийн ойд зориулсан “Ялалтын инээмсэглэл” баярын концерт боллоо.

Тус сургуулийн хурлын танхимд багш, сурагч, эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн байлаа. Концертын оролцогчид Аугаа Эх орны дайнд амь үрэгдэгдсийг дурсан нэг минут дуугуй зогсож хүндэтгэл үзүүллээ.

157 сурагч, 10 багш оролцсон тоглолтын хөтөлбөрийн үзүүлбэр болгонд орос хэл дээр шүлэг, дуу уншиж дуулагдаж үзэгчдийн хайр хүндэтгэл, алга ташилтыг хүлээж байлаа.

Эрэгтэйчүүдийн хор дуулсан Ариун дайн буюу «Священная война», тус сургуулийн англи хэлний багш Ц.Сэргэлэнгийн дуулсан Тогоруун цуваа буюу «Журавли» дуунууд үзэгчдийн сэтгэлийг машид их хөдөлгөлөө.

Монгол хэлний багш Л.Оюунчимэг «Я не могу иначе» дууг дуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Энд дуулагдсан бүх дууг тус сургуулийн хөгжмийн багш Ш.Мөнхбаярын амьд хөгжимөөр хөглөгдөн үзэгчдэд хүрлээ.

Баярын тоглолт алдарт Ялалтын өдөр буюу «День Победы» дууг үзэгчдийн хамт ёслол төгөлдөр дуулан төгсгөлөө.

Compressed file
 
Compressed file
 
Compressed file
 
Compressed file
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.