АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг өнөөдөр тодруулна

Twitter Print
2017 оны 05-р сар 03-нд 07:55 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр АН Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдээ бүртгэлээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга болон Үйлдвэр, худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан нар АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоор бүртгүүлсэн билээ.

Харин Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ хэмээн зарлаж, олны дунд нэлээн хүлээлт үүсгээд байсан Хотын дарга асан Эрдэнийн Бат-Үүл болон нийтлэлч Баабар нар нэрээ бүртгүүлэхээр ирсэнгүй. Хотын дарга асан, улсын баатар Э.Бат-Үүл АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэгчийг бүртгэж буй үйл явцтай холбоотой хэвлэлийн хурлыг өнөөдөр хийхээр зарласан байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн эдгээр 6 хүнээс сонгох санал хураалтыг өнөөдөр буюу тавдугаар сарын 3-нд зохион байгуулах юм. Энэ санал хураалтаас хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг VIII их хурлаар нууц санал хураалтаар баталгаажуулснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодроно гэдгээ АН зарлаад байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах Ардчилсан намын VIII их хурал тавдугаар сарын 6-нд товлогджээ. 

Харин өчигдөр орой 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэсэн АН доорх мэдэгдлийг гаргажээ.

a2cc4e888d5ef67f349f411eb8629706.jpg

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.