Толгойн өвдөлтөөс таван минутын дотор эмгүйгээр салах арга

Twitter Print
2018 оны 12-р сар 14-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Гэнэт л толгой өвдөөд эхэллээ. Гарын дор уучихмаар өвчин намдаах эм байдаггүй. Хий дэмий л толгойгоо базлахаас цаашгүй. Харин ийм тохиолдолд ердөө таван минут өөртөө зарцуулаад толгойн бүх төрлийн өвдөлтөөс салах амархан аргыг эрдэмтэд олж тогтоолоо. Энэ аргыг акупрессура буюу цэгэн даралт хэмээн нэрийддэг байна.

Энэ нь ердөө цэгэн даралтын техникийг зөв эзэмшсэнээр эм уух шаардлагагүйгээр өвчнөө бүрмөсөн намдаах энгийн бөгөөд тун үр дүнтэй арга юм.

Акупрессура буюу цэгэн даралтын арга нь шинжлэх ухааны олон туршилтаар батлагдсан бөгөөд дорно дахины анагаах ухааны зүү тавих эмчилгээтэй ижил үр дүн өгдөг хэмээн дурдагдсан байна. Харин зүү эмчилгээг хийхэд уламжлалт анагаах ухааны мэргэшсэн эмч шаардлагатай бол энэ тохиолдолд та өөрөө өөртөө эмч болох юм. 

Цэгэн даралтыг хэрхэн хийх вэ

Цэгэн даралтыг хийхийн өмнө та өөртөө тухтай байрлал олж суугаад биеэ аль болох суллаж, мэдрэлээ амраах хэрэгтэй. Цэг болгон дээр 30 секундаас 1 минутын хугацаатай иллэг хийх тул их цаг шаардагдахгүй. 

Цэгэн дээр бага зэрэг хүчтэй дарж эсвэл тойрог хөдөлгөөн хийх маягаар массаж хийнэ. Толгойн өвдөлт массаж хийж байх үед юм уу эсвэл хийж дууссаны дараа 5-10 минут болоод бүрмөсөн алга болно. 

Толгойн өвдөлтөөс салах 6 үндсэн цэг байдаг

Инь Тан буюу гурав дахь нүд гэж нэрлэгддэг энэ цэг нь хоёр хөмсөгний яг голд, хамар духтай нийлдэг заагт оршино. Энэ цэг зөвхөн толгойн өвдөлтийг намдаагаад зогсохгүй нүдний ядаргааг арилгахад гол үүрэг гүйцэтгэдэг юм. 

 

Цуань Чу хэмээх энэ цэг харин хоёр хөмсөгний дотор талын эхлэх цэгт байрлана. Энэ цэг толгойн өвдөлтөөс гадна хамрын ханиадыг намдаах, нүдний харааг сайжруулах чадалтай. Нэг минутын турш хөнгөн дарах юм уу тойрог хөдөлгөөнөөр масааж хийнэ. 

Цюй Ляо хэмээх энэ цэг хамар, хацар хоёрын зааг ясны хонхорт оршино. Толгойн өвдөлтөөс гадна хамрын битүүрлийг арилгаж, шүдний өвчинг намдаах чадалтай, стресс болон ачаалал ихэдснээс үүдсэн бүх төрлийн өвчнийг намдааж, тайвшруулдаг. Даралт бууруулна.

 

 

Тянь Чу цэг нь толгой хүзүүний арын зааг хэсэгт, шилээн хүзүүн дээр оршино. Чихний омгийн доод үзүүрээс хойш чиглүүлэн олж болно. Энэ цэгэн дээр дарснаар толгойн өвдөлт намдахаас гадна хамрын угийн шархирсан өвлдөлт, нүдний угийн хатгалт, чихний өвчин болоод толгойн маш хүчтэй талласан өвдөлт, мигренийг намдаах боломжтой юм. Тийм ч учраас авралын цэг хэмээн нэрлэгддэг байна. 

Той Вэй цэг нь чихний омгийн нугалааны харалдаа, үсэн дотор, шанааны үснээс 2-3 см зайд байрладаг. Дарж үзэхэд бага зэргийн хонхорхой мэдрэгддэг тэр байрлал. Нүдний ухархай болон хоёр шанааны өвдөлтийг намдааж нүдний ядаргааг тайлж өгдөг гайхамшигт цэг. 

Хэ Гу цэг гарын эрхий болон долоовор хурууны заагт байрлана. Толгойн өвдөлтийн асар богино хугацаанд намдаахаас гадна нурууны хүчтэй өвдөлт, шүдний өвдөлтийг намдааж, хүзүүний булчинг суллаж, хүзүү болон мөрний өвдөлтийг намдаах шидтэй. 

Эх сурвалж: https://www.adme.ru

Орос хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.