2017 оны 05-р сар 01-нд 12:21 цагт

Б.Бат-Энэрэл: Ээж ээ, та ирээд гар утсаараа оролдоод байвал буцаад Солонгос руугаа яваарай

Б.Бат-Энэрэл хүү ТВ 9 телевизийн "Айлын хоол амттай" нэвтрүүлэгт орж сонирхолтой, сэтгэл хөдөлгөм сайхан ярилцлага өгчээ.

-Хоёр багштайгаа дуулсан чинь хүмүүс жоохон шүүмжилсэн гэсэн үү?

-Тийм, Батсүх чинь дуулж чадахаа байгаад исис /бизнес гэж байгаа бололтой/ хийгээд байна гээд буруугаар ойлгоод байсан. 

-Уг нь багш нь туслах гээд л хамт дуулсан гэсэн, тийм ээ?

-Багш надтай цуг дуулах гэж байгаад жоохон стрестсэн гэж байна лээ. 

-Ээж чинь бас манай нэвтрүүлгийг үзнэ ш дээ, чи ээждээ мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Ээж ээ, сайн байна уу? Та ирээд утсаар оролдох юм бол Солонгос руугаа яваарай. Та ер нь хүүдээ хайртай юм уу, утсандаа хайртай юм уу?

-Ээж нь утсаараа оролдоод байдаг юм уу? 

-Харин тийм, би уг нь утсан дээрх шагайгаар мэргэлж үзсэн, тэгсэн чинь хүүдээ л хайртай гэж гарч байна лээ ш дээ.

-Тайзан дээр гарч дуулахад юу нь гоё байсан бэ?

-Өөр хүмүүсийг гарахаар хүмүүс ингэж алга ташиж байсан /алгаа зөөлхөн ташиж үзүүлэв/. Харин намайг гарч ирэхээр хүмүүс алгаа хорстол ташсан. 

-Чи яагаад заавал Батсүх багшийнхаа дууг дуулаад байдаг юм бэ?

-Аялгуу нь таалагддаг.

-Би анх удаа хүүхэдтэй ярилцлага хийж үзэж байна, гэхдээ надад том хүнтэй ярьж байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байх юм.

-Тэгнэ ш дээ, та нар чинь надтай уулзаагүй аймаар олон жил болсон юм чинь.

-Нүд нь яг яаж хардаг юм бэ?

-Би жоохон байхдаа гишгэж, шалгаж байгаад явдаг байсан. Одоо бол 3D, 4D-ээр хардаг. 

-Нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Чи манай үзэгчдэд хандаад нэг гоё үг хэлээд өгөөч:

-Би та нарыгаа эн тэнцүү, хаан заяатай амьдраасай л гэж хүсч байна даа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (203.91.118.254) 2017-05-01 18:16
      • 0
      • 0

      зулай зулайгаа гишгэж гарсан эгч дүүс сайхан юмаа бахархмаар. хүү гайхалтай эгэл биш хүү байнаа.амжилт сайн сайханыг хүсье.

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.77) 2017-05-01 14:23
      • 0
      • 1

      Uhaantai zulzaga ymaa.uneheer mundag.eej emee ni mundag xuugeree baxarxaxgui bxiin argagui.ulam ix amjilt xusie

      Хариулах

    • Зочин

      (124.158.109.62) 2017-05-01 14:17
      • 0
      • 0

      Ямар сонин эв хавгүй яриатай хүүхэн бэ дээ гэж

      Хариулах

    • зочин

      (103.10.22.29) 2017-05-01 14:13
      • 0
      • 0

      энэ сэргэлэн хүүдээ эрүүл энх аз жаргал хүсье

      Хариулах

    • Зочин

      (126.161.117.21) 2017-05-01 13:24
      • 0
      • 0

      Huurhun huu ymaa eruul enhiig husiii

      Хариулах