Тавдугаар сарын 1-ээс нэмэгдэх татварууд

Twitter Print
2017 оны 05-р сар 01-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Тавдугаар сарын 1-ээс буюу өнөөдрөөс Автомашины Онцгой албан татвар, мөн импортын тамхинд ногдуулах Онцгой албан татвар нэмэгдэж байна. 

Ямар татвар хэрхэн нэмэгдэж буйг танилцуулья.

СУУДЛЫН АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 75 -85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байгаа нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. 

Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмнэ.

Тухайлбал, 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ.

Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ. 

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГЫН ТАТВАР

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна.

Өнөөгийн мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулна гэж байсныг наашлуулж байна гэсэн үг юм.  Энэ нь таны хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах тухай юм. 

Ингэснээр төсвийн орлого:

  • 2017 онд 43 тэрбум төгрөг,

  • 2018 онд 67 тэрбум төгрөг,

  • 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

ИМПОРТЫН ТАМХИНД НОГДОХ ГААЛИЙН АЛБАН ТАТВАР

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ. 

Хуулийн төслийн танилцуулгад импортын тамхинд 5 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг ба ирэх сараас энэ хувь 30 болж өснө. 

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • kkkkk

      (202.131.252.213) 2017-05-01 16:12
      • 0
      • 0

      MAN-iig songoson ard tumnii olonhid bayar hurgee. ta nar oortoo gai tarisand. tatvar bol tanii halaasnaas l garna.

      Хариулах

    • zochin

      (101.235.85.27) 2017-04-30 14:55
      • 0
      • 0

      Hulgaich nar souursdiinhuu mungiig offoshert abiachij hiichiheed muusain luibarchid ichih nuurgui yumaa yaj ingej ard tumnee tatbaraar daramtalj chadaj bnaa

      Хариулах