Өнөөдөр олон улсын орчуулагчдын өдөр

Twitter Print
2019 оны 09-р сар 30-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн энэ өдрийг Олон улсын орчуулагчдын холбооноос аман болон бичгийн орчуулгын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх Олон улсын орчуулагчдын холбоо 1953 онд Парис хотноо Пьером-Франсуа Кайед байгуулагдаж, өнөөдөр дэлхийн 100 гаруй үндэстний холбоог эгнээндээ нэгтгэж байна.

Орчуулагчдын өдрийг улс орнуудын орчуулагчдын холбоог бэхжүүлэх, орчуулагчдын хооронд мэдээлэл, туршлага солилцох улам бүр даяаршиж байгаа өнөөгийн ертөнцөд орчуулагчдын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг олон нийтэд ойлгуулан сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Улам бүр даяаршиж буй өнөөгийн ертөнцөд орчуулагчдын мэргэжлийн ажил олон нийтийг холбох гүүр болж байна.

Соёл иргэншлийн хөгжилд орчуулагчдын оруулсан мэргэжлийн хөдөлмөр, гавъяа асар их байсаар ирсэн. Оросын их яруу найрагч Александр Пушкин тэднийг “Дэвшлийн шуудангийн түүчээ” хэмээн тодорхойлсон байдаг. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.