Боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч буй талаар гомдол олон иржээ

Twitter Print
2017 оны 04-р сар 28-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас энэ сарын 20-26 өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд  дүн шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд нийт 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Гомдол, мэдээллийн агуулгын хувьд 26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй, 56.4 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, мэдээлэл зонхилж байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг харьцангуй олон ирүүлжээ. 

Тухайлбал, Нийслэлийн 12 дугаар сургууль, 14 дүгээр сургууль, 52 дугаар сургууль, 6 дугаар сургууль, 71 дүгээр сургууль, 56 дугаар цэцэрлэг, 80 дугаар цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч буй талаар ирүүлсэн байна. Мөн Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй иржээ.

АТГ: Сургуулиуд хууль бус төлбөр, хандив авч байгаа талаар гомдол их ирж байна

Цаашид иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар болон төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн байгууллагын хүнд суртлын талаар санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг АТГ-аас зөвлөлөө.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.