Б.Буджаргал “USA Open”-д түрүүллээ

Twitter Print
2017 оны 04-р сар 28-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд 24 орны 70 гүйгчид өөрийн тэсвэр тэвчээр, хатуужлаараа өрсөлдөж, өнөөдөр өндөрлөлөө. 10 өдрийн гүйлт өнөө өглөө өндөрлөж, эх орноо төлөөлөн оролцсон Б.Буджаргал түрүүллээ. Уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал тус тэмцээнд гурав дахь удаагаа оролцохдоо аваргын цомыг хүртлээ. Мөн Баянгол дүүргийн тамирчин Д.Баярсайхан, Ц.Түвшинжаргал болон Л.Сумъяа, Ж.Одгийв нар 6 өдрийн гүйлтэд тус тус амжилттай оролцсон юм.

Энэ жилийн тэмцээн Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 1 миль буюу 1,6 км-ийн тойргоор явагдсан байна.

Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 22 дахь жилдээ, 6 өдрийн гүйлт нь 20 дахь жилдээ болж байгаа аж.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.