ТОСК-ийн дарга асан А.Гантулгыг баривчлан хорьжээ

Twitter Print
2017 оны 04-р сар 27-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн дарга асан А.Гантулгыг өнгөрөгч мягмар гаригт буюу энэ сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газраас баривчлан, 461-р ангид хорьжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ТОСК-ын дарга асан А.Гантулгыг албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр баривчлан хорьсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Тэрбээр Ардчилсан намын үед ТОСК-ын захирлаар томилогдсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө шамшигдуулсан хэргээр саатуулагдаад байна.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан учраас ийнхүү АТГ-аас шалгаж, саатуулаад байгаа гэлээ. Тэрбээр “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж их хэмжээний мөнгө олгосон аж. Харин санхүүжилтээ авсан ч "Үндэсний барилга консорциум" ямар ч ажил гүйцэтгээгүй гэсэн мэдээлэл байна.

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд урд Засгийн газраас иргэдэд хөнгөлөлттэй үнэ тариф, бага хувийн хүүтэй зээлд үндэслэн орон сууцжуулах төсөл зарлаж, үүнийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци гэх төрийн байгууллагыг байгуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллагын ажил нэлээд урагштай явж  Буянт Ухаа цогцолборыг барьж ашиглалтанд оруулж, айл өрхүүдийг оруулсан боловч тухайн үедээ сугалаа нэрийн дор нэлээд будлианыг тарьсан байдаг. 

Асар их мөнгө хөрөнгө эргэлддэг энэ газрын захирлаар 3 жил гаруй ажилласан А.Гантулгыг чамгүй бийлэгжүү болсон гэсэн хардлага нийгэмд байдаг.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Оршин суугч

      (202.21.116.2) 2017-04-28 14:42
      • 0
      • 0

      2015-2016 онд Буянт Ухаа хороололд 100% мөнгөө төлсөн оршин суугчдын байрны гэрчилгээг одоо болтол өгөхгүй байгаа. Учрыг тодруулвал ТОСК-ын дансанд шилжүүлсэн мөнгийг энэ хүн цувчуулсан.

      Хариулах