Тамхины үнэ өсчээ

Twitter Print
2017 оны 04-р сар 24-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Тавдугаар сарын 1-нээс эхлэн импортын тамхины гаалийн албан татварыг нэмэх болсноор тамхи зарж, борлуулдаг аж ахуй нэгжүүд дур мэдэн үнээ нэмнэ гэдэг нь хэн бүхэнд тодорхой байгаа билээ.

Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ болон дэлгүүрүүдээр хамгийн их зарагддаг импортын тамхины үнэ зарим газруудад нэмэгдсэн байна.

Тухайлбал, “Парлиамэнт” 4500-аас 5000, “Майлд севен” 4000-4500 гэхчлэн өсчээ.

Харин "Нарантуул" захад тамхины үнэ нэмэгдсэн зүйл огт байсангүй. Тус захад тамхи зараад удаж буй худалдагч үнэ ерөөсөө нэмэгдээгүй.

Харин сарын өмнөөс нэг боодол тамхи ойролцоогоор 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Жишээ нь, “Парлиамэнт” 36- 37 мянга, “Майлд севен” 33-34 мянган төгрөг болж, тус тус нэмэгдсэн. Хэрэв гадуур 5000-аар зарж байгаа бол өөрсдөө л үнээ хөөрөгдөж байгаа байх. Аль эсвэл тамхи дамжуулж зардаг ченжүүдийн хийж байгаа ажил" гэсэн юм.

"Цаанаасаа нэмэгдэж байгаа" гэсэн хариултаар худалдагч бүр ам таглаж байсан ч 100 төгрөгөөр ч нэмэгдээгүй гэдгийг бөөний худалдаачид хэлж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.