2017 оны 04-р сар 24-нд 10:55 цагт

25 жил гудамжинд амьдарсан эрийн өөрчлөлт

Энэ залууг Жөүс Антонио гэдэг. Тэрээр 25 жилийн турш гудамжинд амьдарчээ.

Гэтэл саяхан Испанийн “La Salvajeria” гоо сайхны салоноос түүний гадаад төрхийг нь өөрчлөх санал тавьжээ. Уг саналыг тэрээр хүлээн авч, 20 насаар залуу харагдах болсон нь олныг гайхшруулжээ.

Тэр ч бүү хэл өөрийнхөө өөрчлөлтийг харсан Жөүс Антонио уулга алдан “Энэ чинь би мөн гэж үү. Үнэхээр гайхалтай. Би үнэхээр огт өөр хүн болжээ. Би хэн гэдгээ хэлэхгүй л бол хүмүүс намайг танихгүй юм байна” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.