50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээх шийдэлд хүрлээ

Twitter Print
2017 оны 04-р сар 22-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Японд дадлагажигч ажилтан илгээх зорилгоор 2017 оны улсын төсөвт Японд дадлагажигч ажилтан илгээх бэлтгэл ажилтай холбогдуулан 560 сая төгрөгийг суулгажээ.

Энэхүү 560 сая төгрөгөөр Япон улсад төлөөлөгчийн газар байгуулах, тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулагдах юм байна.

Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох, тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээх аж.

Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээх шийдэлд хүрчээ. Япон улс руу гэрээгээр дадлагажигч бэлтгэх нь БНСУ руу ажилтан илгээх нөхцлөөс өөр, дадлагажигчид Япон Улсад тодорхой хугацаанд суралцаж бас ажиллах юм байна.

Тавин дадлагажигч эргэж ирээд Монгол улсдаа шууд ажлын байртай болох зохицуулалт хийж байгаа гэж албаныхан хэллээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.212.209.26) 2017-04-23 21:44
      • 0
      • 0

      Япончууд ажлыг нарийн нягт, чанартай хийхийг чухалчилдаг.Тэд аливаа явдалд аюулгүй байдлыг сайн сахидаг.Харин Солонгосчууд шуурхай түргэн бага цагт их ажлыг амжуулахын голчилсон.Тэд аюулгүй үйл ажиллагаанд анхаарлаа сайн хандуулахгүй тэгэсгээд өнгөрөөх явдал нь муу талтай байдаг.

      Хариулах

    • Зочин

      (182.212.209.26) 2017-04-23 21:38
      • 0
      • 0

      20-иод жилийн өмнө Япон улс гадны иргэдийг ажиллуулдаггүй улс байсан гээд хэлэхэд хилсдэхгүй болов уу.Япон улс ажиллах хүчний дутагдалд орж байна.Сүүлийн үeд Японы компаниуд Солонгосоос ажилтан шалгаруулж авах болоод байна.Японд ажилладаг Солонгосууд 5-4 сая воны цалин авч байна.Тэд нутагтаа ажиллавал 2-3сая воны цалин л авна.Сүүлийн үeд Японд ажиллаж буй гадаад ажилчидын тоогоор Хятад,Вeтьнам,Филлипин иргэд тэргүүлж байна.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.215) 2017-04-23 17:39
      • 0
      • 0

      holbogdoh utas bna u asuuh zuil bna

      Хариулах

    • Zochin

      (202.70.46.211) 2017-04-23 08:23
      • 0
      • 0

      Heden ger bul salj heden huuhed onchirch 7ldeh boldoo

      Хариулах

    • Zochin

      (202.179.23.31) 2017-04-22 20:52
      • 0
      • 0

      Mongoldoo heden uildver bariad mongolchuudaa dadlagajuulah heregtei dee. Yadaj l ger buluud buren buten,eh oron maani ezentei irgedteigee bh bh daa

      Хариулах

    • Zochin

      (121.130.243.171) 2017-04-22 18:47
      • 0
      • 0

      Mongol ulsiig ezenguiduuleed ireh jil 50 myangam hujaag oruulj ireh geed bgaam bishuu.dornodiin hileer turuuch ni 200 hujaa orj ircheed bgaa gesen.boliosoi.

      Хариулах