Украйнд саатуулагдсан монгол иргэн дипломат ачааны хуучин тэмдэг ашигласан байжээ

2017 оны 04-р сар 21-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Украины хилээр Өөрийгөө Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэж танилцуулсан Монгол Улсын иргэн “Монголын дипломатын ачаа” нэрээр хууль бусаар их хэмжээний тамхи микроавтобусаар зөөвөрлөж яваад саатуулагдсан гэдэг мэдээллийг тус улсын Хилийн албанаас мэдээлсэн. Энэ асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Я.Ариунболд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Украйн-Унгарын хилийн Лужанка боомт дээр контрбандын хэрэгт Монгол Улсын дипломат паспорттай иргэн саатуулагдлаа гэсэн мэдээллийн дагуу Москва, Варшав, Вена дахь Элчин сайдын яамд Киев, Минск дэх Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хэргийг тодруулахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Шалгалтын явцад манай дипломат ажилтан биш болох нь тогтоогдсон. Хууль бусаар их хэмжээний тамхи тээвэрлэж явсан автомашин ч Украин дахь Монголын дипломатын газрынх биш байсан. Харин өчигдөр саатуулагдсан монгол иргэн нь Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагварэнцэн гэх хүн байсныг Украйныг хавсран суугаа Варшав дахь ЭСЯ-наас мэдээлсэн” гэв.

Мөн "уг иргэний бичиг баримтыг шалгаж үзэхэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн  дарга, ТЗ-14-3 зэрэглэл хамаарах төрийн албан хаагч статусаар 2014 оны нэгдүгээр сарын 30-нд дипломат паспорт мэдүүлж авсан байна. О.Лхагвацэрэн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд Е1310395 дугаарын энгийн паспортаар Турк руу яваад одоогоор буцаж ирээгүй байна. Мөн Беларусийн дугаартай Бенз маркийн автомашин саатуулагдсан гэж мэдээлсэн байсан. Гэвч бодит байдал дээр Минск дэх Консулын төлөөлөгчийн газарт "СС6401-7" дугаартай хар хөх өнгийн суудлын "ВМВ" машинтай. Иймд мэдээлэл ташаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.

ГХЯ болон ДТГ-ын хооронд дипломат ачаа илгээхдээ тэмдэг хэрэглэдэг аж. Гэхдээ энэ тэмдэг өөрчлөгдсөн, хуучин тэмдгийг хурааж авснаа Я.Ариунболд захирал онцоллоо. Иймээс Украйнд саатуулагдсан иргэний хууль бус ачааны тэмдэг одоо хүчингүй, дөрвөн жилийн өмнө ашиглаж байсан илгээмжид наадаг тусгай тэмдэг юм байна.

Яг одоо Украинд саатуулагдсан иргэний паспорт
Яг одоо Украинд саатуулагдсан иргэний паспорт
Дипломат ачаа илгээхэд ашигладаг байсан тэмдэг
Дипломат ачаа илгээхэд ашигладаг байсан тэмдэг
Одоогийн ашиглаж байгаа албан ёсны тэмдэг
Одоогийн ашиглаж байгаа албан ёсны тэмдэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.