Хьюстон Рокэтс цувралын 2 дахь хожлоо байгууллаа

Twitter Print
2017 оны 04-р сар 20-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн Плэй-оффын эхний тойргийн Хьюстон Рокэтс болон Оклахома Сити Тандэр багуудын цувралын 2 дахь тоглолт болж өнгөрлөө. Тус тоглолтод Рассэл Вэстбрүүк 51 оноо, 13 оновчтой дамжуулалт, 10 самбар авч багаа тэргүүлсэн ч хожил авахад хангалттай байсангүй. 2016-2017 оны улирлын тоглолтуудад нийт 42 трипл дабл хийж түүхэн рекордыг эвдсэн Вэстбрүүкийн хувьд өнөөдрийн трипл дабл нь түүний Плэй-оффын тоглолтод авсан 6 дахь трипл дабл юм.

Тоглолт дуусахад 1 минут 22 секунд үлдсэн байхад онооны харьцаа тэнцүү байсан ч Жэймс Хардэн, Патрик Бэвэрли, Эрик Гордон нарын алсын зайн шидэлтүүд амжилттай болж Рокэтс талбай дээрээ цувралын 2 дахь хожлоо байгууллаа. Рокетсийн Жэймс Хардэн 35 оноо авч багаа оноогоор тэргүүлсэн байна.

Тоглолтын тоймыг эндээс үзнэ үү. 

Эх сурвалж: www.nba.com

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.