Гадаадад төрсөн монгол эцэг эхтэй хүүхдүүд давхар иргэншилтэй болно

2017 оны 05-р сар 23-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Гадаад харилцааны яамнаас сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” уулзалтад салбарын сайд Ц.Мөнх-Оргил оролцож, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлчид давхар иргэншлийн асуудал ямар шатандаа яваа талаар салбарын сайдаас тодрууллаа. Тэрбээр “Монгол аав, ээжтэй хүүхдүүдэд давхар иргэншил олгоно. Тухайлбал, АНУ-д төрсөн хүүхэд хөрсний зарчмаар шууд тус улсын иргэн болдог. Гэтэл манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй тул тэр хүүхэд Монголын улсынхаа иргэн болж чадахгүй байна. Тиймээс давхар иргэншлийн асуудлыг оруулж ирсэн. Түүнээс хятад болон бусад орны иргэдэд давхар иргэншил олгох тухай асуудал огт хөндөөгүй" хэмээн хариулав.

Харъяатын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Монгол Улс  давхар харъяаллыг зөвшөөрдөггүй. Мөн энэ хуулийн 7.1-т зааснаар эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бол хүүхэд нь ч бас манай улсын иргэншилтэй байх учиртай. Гэвч манай улсын иргэн гадаадад амьдарч байхдаа хүүхэдтэй болсон тохиолдолд хүүхэд нь тухайн улсын иргэншилтэй болдог. Монгол улс давхар иргэншил зөвшөөрдөггүй учир хүүхэд нь манай улсын иргэн биш болчихдог. Гэтэл Үндсэн хуулинд Монгол Улсын иргэнийг харъяатаас хөөх, хасахыг хориглодог. Эдгээр иргэдтэй холбоотойгоор давхар иргэншлийн асуудал байнга сөхөгдөж яригддаг ч одоо хүртэл зөв шийдэл гарцыг олоогүй байсан.

Байнга шахуу яригдаад замхардаг энэ асуудал буюу гадаадад төрсөн монгол аав, ээжтэй хүүхдэд давхар иргэншил олгох асуудлыг Гадаад харилцааны яамнаас ажлын хэсэг гарган судлаад эхний ээлжинд эцэг эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бөгөөд хүүхэд нь гадаад улсад мэндэлсэн бол давхар иргэншил олгодог болох нь зүйтэй гэсэн санал боловсруулсан байна.

1998 оноос хойш хилийн чанадад төрсөн буюу насанд хүрээгүй 5 мянга орчим монгол иргэн гадаадад амьдарч байна. Тэдний 2500 орчимд нь дээрх асуудал хамаарагдаж байна гэсэн баримт байна. Тэд мэндэлсэн улсынхаа иргэншлийг авч, тухайн улсын харъяалалтай болдогийн зэрэгцээ тус улсад боловсрол эзэмшдэг байна. Эдгээр хүүхдийн амьдралын нөхцлөөс үүдэн эрх ашгаа хамгаалуулах эрхтэйТиймээс давхар иргэншлээс гадна монгол хэл, бичиг заах асуудал ч хөндөгдөж эхэлжээ. Уг асуудлыг шийдэх зорилгоор Гадаад харилцааны яамнаас тэдгээр хүүхдэд монгол хэл, бичиг заахаар 40 сургуулийг Консулын газруудаар дамжуулан ажиллуулж эхэлсэн байна. Мөн БСШУЯ-наас хамтарсан баг гаргаж, гадаадын улс орнуудад аж төрж буй хүүхдүүдэд монгол хэл заах аргачлал, сурах бичгийн талаар судалж байгаа аж.

Харин сайн дураар гадаадын харьяат болсон болон гадаад эцэг эхэд үрчлэгдсэн хүүхэд, манай улсад төрсөн гадаад иргэн, гадаадад амьдардаг эцэг эхийн аль нэг нь гадаад иргэний хүүхэд зэрэгт давхар иргэншлийг зөвшөөрөхгүй юм. Иймээс хуулиар зөвшөөрөх энэ зохицуулалтыг хатуу, нарийн, хязгаарлагдмал байдлаар хийх аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Hulduu dagzaa bitgii huvia bod uls yuu gene daga

      (91.231.169.123) 2017-05-26 10:45
      • 0
      • 0

      Tiim l yum bol Mongol hunteigee suuhgui yaasan yum.Hen ali ulsiig songoh ni hunii erh baij tegeed aav ni hyatad eej ni Mongol geed buun hujaa nariig Mongoliin irgen bolgood baih uu erguu dagzaa,huulia sain umsh...!!!!!!!!!

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.209) 2017-05-23 23:05
      • 0
      • 0

      Minii huuhed japand tursun.mongol tsustai mongol huuhed.tehdee hunii ur huuhdiig gaduurhan mongol aawtai bish bol irgenshil uguhgui gej bgaa chin unen buduuleg bna.Huuhed maani japaniig songoson.

      Хариулах