Итгэмжлэлээр тэтгэвэр авдаг 5 мянган иргэн нас барсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж салбарын сайд мэдээллээ

Twitter Print
2017 оны 04-р сар 19-нд 18:36 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хурлаар нийт гурван асуудал хэлэлцэх ёстой байсан. Гэвч Боловсролын зээлийн сан, Оюутны хөгжлийн зээл олголтын талаарх мэдээлэл, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах асуудлаа хойшлууллаа. Ингээд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны тайланг хэлэлцлээ.

Өнгөрсөн онд Нийгмийн даатгалын санд 1,7 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 1,8 их наяд төгрөг төвлөрүүлж давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалд 43 мянган аж ахуй нэгж, 3 сая даатгуулагч хамрагджээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа. Тэрбээр “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл таван удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцэж, 33 тогтоол шийдвэр гаргалаа. Өмнөх зөвлөлийн гаргасан шийдвэр, тогтоолд аудит хийсэн. Шалгалтаар зөрчил илэрсэн. Тухайлбал, тогтоол шийдвэр, дүрэм журам шаардлага хангаагүй. Үүнээс гадна зөвлөлийн бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж байгаагүй юм байна” гэв.

Иймд шинээр байгуулагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын санд хоёр шатлалтай шалгалт хийхээр болжээ. Ингээд нэгдүгээр шатны шалгалтаар 1 тэрбум 170 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 840 орчим сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэвэр тогтоосон, 200 гаруй сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэврийн хувь хэмжээнээс бага тогтоосон байжээ. Мөн нийгмийн даатгалын 136 байцаагч зөрчилтэй гарсан талаар сайд мэдээлсэн юм.

Нийт 15 мянган иргэн итгэмжлэлээр тэтгэвэр авдаг байна. Үүний 30 гаруй хувь нь буюу 5 мянган иргэн итгэмжлэлээр тэтгэвэр авах боломжгүй гэж зөвлөлийн гишүүд үзжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дээрх 5 мянган хүнийг нь нас барсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж хэлж болно гэв.

Үүнээс гадна барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд Нийгмийн даатгалын санд 20 орчим тэрбум төгрөгийн өр авлага үүсгэжээ.

Нийгмийн даатгалын санд хийх хоёрдугаарт шатны шалгалт тун удахгүй эхлэх аж. Ингэхдээ хүн хүч ажиллуулах шаардлагатай, мөн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн ажилтан ажиллуулах шаардлагатай байгаа гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэв.

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.92.32) 2017-04-19 23:18
      • 0
      • 1

      Маш зөв асуудлыг хөнджээ сайдаа. Сайн шалгах хэрэгтэй, ингэж НД-ын санг хоосолж байгаа байцаагч, мөн шударга биш иргэдийг илрүүлэх хэрэгтэй

      Хариулах

    • Tuya

      (59.153.87.6) 2017-04-19 20:40
      • 0
      • 1

      Сайн шалгалт оруулаачээ. Хүн ирэхээр н.д-ийн дэвтэр бөөн штрих. Ирэхээр нь хоол өгөөд архидуулаад явуулдаг. Сайн шалгалт оруулж илрүүлээч.

      Хариулах

    • болд

      (202.70.46.221) 2017-04-19 19:37
      • 0
      • 1

      Зөндөө их татвар ордог юм байна ш дэ бүүр давуулан биелүүлсэн байна ш дээ орлого тасраад байна гээд үхүүлэх гээд байгаа биз дэ тэтгэвэрийн нас сунгаж ардын намын худалч нараа

      Хариулах