Батлан хамгаалахын сайд хатуу хариуцлага тооцох хугацаатай үүрэг өглөө

2017 оны 04-р сар 19-нд 17:59 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ даргалан явуулав.

Сайдын зөвлөлийн хуралдаанаас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох  хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож гурав хоногийн дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний дотор илтгэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/- д үүрэг болголоо.

Мөн цэргийн алба, сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, зэвсэг, галт хэрэгсэлтэй холбоотой зөрчил дутагдлуудыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хариуцуулав.

Батлан хамгаалахын сайдын энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч /хошууч генерал З.Болдбаатар/-т даалгалаа. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ГОО.ВАН

      (202.72.242.131) 2017-04-20 13:41
      • 0
      • 0

      Батлан хамгаалах ажил их удаан алгуур байна. хэрэг гараад 9 хонож байна хянаж шалгаж чадахгүй байгаа З.Болдбаатартаа эхлээд арга хэмжээ авчих тэгвэл чамайг сайд юм байна гэж ойлгоё дүр эсгэж яваад удахгүй эзний алба ээлжтэй...

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.29) 2017-04-20 09:11
      • 0
      • 0

      эхлээд батлан хамгаалахын сайдад өөрт нь, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ерөнхийлөгч гуай нарт хариуцлага тооцох хэрэгтэй. дараа нь тэр тарган хурандаа нар генералуудад нь хариуцлага тооцох хэрэгтэй. монголд ийм төсөв мөнгөний үрлэг болсон арми маягийн юм байх шаардлагагүй. зөвхөн мөнгө идэх сүржигнэхийн тулд л байгаа эд. оронд нь хилийн цэргээ цэрэг шиг болгох хэрэгтэй байна.

      Хариулах

    • zochin

      (202.179.6.146) 2017-04-20 00:02
      • 0
      • 0

      hjjk

      Хариулах