Чикаго Буллс цувралын хоёр дахь хожлоо байгууллаа

Twitter Print
2017 оны 04-р сар 19-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн 2017 оны Плэй-оффын эхний тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр Чикаго Буллс болон Бостон Сэлтиксийн цувралын хоёр дахь тоглолт болж өнгөрлөө. Тус тоглолтод Жимми Батлер 22 оноо, 8 оновчтой дамжуулалт, 8 самбар авч багтаа чухал хожлыг авчирлаа. Мөн Буллсын Ражон Рондо 11 оноо, 14 оновчтой дамжуулалт, 9 самбар авч жигд үзүүлэлттэй тоглосон бол NBA-ийн 3 удаагийн аварга Двэйн Вэйд 22 оноог багтаа нэмэрлэж цувралыг 2-0 болголоо. 

Бостон Сэлтиксийн Айсайа Томас 20 оноо авсан нь хангалттай байсангүй. Ийнхүү дорнод бүсийн нэгээр гарч ирсэн Бостон Сэлтикс талбай дээрээ хоёр хожигдол хүлээгээд байна. Цувралын 3 дахь тоглолт энэ долоо хоногийн бямба гарагт Чикаго Буллсын талбайд болох юм.

Онцлоход Бостон Сэлтиксийн түлхүүр тоглогч Айсайа Томасийн охин дүү Чайна Томас NBA-ийн Плэй-офф эхлэхийн өмнөхөн автомашины осолд орж амиа алдсан билээ. Тиймээс ч Айсайх Томасийн сэтгэлзүй Плэй-оффын тоглолтуудад ихээр нөлөөлж буй бололтой. 

Цувралын 2 дахь тоглолтын тоймыг эндээс үзнэ үү. 

Цувралын эхний тоглолтын тоймыг эндээс үзнэ үү. 

Эх сурвалж: www.nba.com, Ximo Pierto Official

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.