Амархан турах 14 арга

Twitter Print
2017 оны 04-р сар 19-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Өдөр бүр фитнесс хийж, хоолны дэглэм барилгүйгээр турах хялбар аргуудаас танилцуулж байна. Эдгээр аргууд маш энгийн бөгөөд үр дүнтэй, ямар ч нөхцөлд хэрэглэж болох аргууд юм. 

1. 10 минут хүлээх

Ямарваа нэгэн хоол идэх хүсэл төрсөн үед 10 минут хүлээх нь уг дуршлыг үгүй болгодог нь судалгаагаар тогтоогдсон байна. Хоолны дуршил төрсөн үед 10 минут өөрийн анхаарлыг сарниулах зүйл хийгээд үзээрэй.

2. Нэг газраа удаан хугацаагаар суухгүй байх

Нэг газраа удаан суудаг амьдралын хэв маяг нь хоол боловсруулалтыг удаашруулж, хүнийг таргалуулдаг гэдэгтэй оффисийн ажил хийдэг хүн бүр санал нийлэх биз ээ. Тэгвэл оффисийн орчин цаг тутамд босч дээд давхар луу гарах, кофе уух зэрэг хөдөлгөөнтэй зүйл хийх нь хоолыг хурдан боловсруулж, таргалалтыг зогсооход нэмэр болно.

3. Ус уух

Хүн ам цангасан үедээ өөрийгөө өлсөж байна гэж эндүүрдэг байна. Тиймээс өлссөн үедээ нэг аяга ус, хүйтэн цай уугаад үзээрэй. 10-20 минутын дараа өлссөн хэвээр байх нь юм идэх цаг болсныг илтгэнэ.

4. Хийжүүлсэн ундаанаас татгалзах

Хийжүүлсэн ундаа уух нь ямар ч тохиолдолд хүний биед сайн зүйл авчрахгүй гэдгийг санаарай. Нэг литр Кока-коланд 100 грам элсэн чихэр агуулагддаг байна. Хийжүүлсэн ундаанаас татгалзаж цай, ус уух нь таны биед төсөөлж байгаагүй өөрчлөлтийг авчрах болно.

5. Хоолоо яаралгүй идэх

Замдаа, ажлын дундуур хоолыг яарч идэх нь таргалалтад нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Тиймээс хоол идэхдээ ширээгээ зөв засаж, сандал дээр суун тайван хоолоо идэх нь хурдан цадах, хоол боловсруулалтыг хурдасгахад ихээр нөлөөлдөг байна.

6. Уураг ихтэй хүнс хэрэглэх

Уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь цатгалан байдлыг удаан хадгалдаг. Тиймээс өглөө, өдрийн цайндаа уураг ихтэй, өөх тос багатай хүнс хэрэглэснээр оройн хоолыг хэтрүүлэхгүй идэх боломжтой болно.

7. Кардио дасгал хийх

Хэрвээ та дасгал хийж турахыг хүсвэл кардио дасгал хийгээрэй. Учир нь кардио дасгал биеийн бүх булчинг зэрэг ажиллуулдаг бөгөөд турахад хамгийн их үр дүн үзүүлдэг дасгал юм.

8. Тавагны хэмжээг жижгэрүүлэх

Хүн тавагны диаметр нь 5 см-ээр жижигхэн таваг хэрэглэвэл идэх байсан хоолныхоо 78 хувийг л иддэг байна. Тиймээс бага идэхийг хүсч байвал тавагны хэмжээгээ багасгаад үзээрэй.

9. Лифт ашиглахаас татгалзах

15 минутын турш шатаар явах нь 150 калори шатаадаг. Тиймээс өдөр бүр гүйх хүсэлгүй хүмүүст шат ашиглан дээшээ доошоо явах нь турахад маш их нөлөө үзүүлнэ.

10. Архины төрлийн ундаанаас татгалзах

Архи хэрэглэх нь хүний хоолны дуршлыг ихэсгэхээс гадна архины төрлийн бүтээгдэхүүнд илчлэг ихээр агуулагддаг тул хүнийг таргалахад хүргэдэг. Нэг хундага винонд 85 калори, нэг шил шар айрагд 150-200 калори агуулагддаг байна. Тиймээс архины хэрэглээгээ багасгаж ус, цай зэрэг калори багатай уух зүйлс хэрэглэх нь таны биеийг эрүүл байлгаж таргалалтаас сэргийлэх болно.

11. Махгүй пизза идэх

Пиззанд дургүй хүн гэж энэ хорвоод ховор. Дараачийн удаа пизза захиалахдаа ногоотой пизза захиалаарай. Учир нь мах, хяам зэрэг орцтой пизза ногоотой пиззатай харьцуулахад хамаагүй их илчлэг агуулдаг байна.

12. Попкорны сонголтоо зөв хийх

Кино театрт кино үзэх үедээ попкорны сонголтоо зөв хийх нь таргалалтад чухал ач холбогдолтой. Карамельтэй, давстай, бяслагтай зэрэг попкорн нь энгийн, ямарваа нэгэн нэмэлт орцгүй попкорноос хоёр дахин их илчлэг агуулдаг байна.

13. Боулинг тоглох

Боулинг нь ямарваа нэгэн эрсдэлгүй, гэр бүлээрээ хамтдаа тоглож болох хөгжилтэй спорт юм. Хоёр цаг тоглоход л та 500 калори шатаах боломжтой.

14. Өглөө хүртэл бүжиглэх

Ямар нэгэн үдэшлэг, цэнгээнд хоол идэж буланд зогсохын оронд бүжиглэх нь маш үр дүнтэй турах арга юм. Хоёр цаг бүжиглэхэд 650 калори шатаадаг аж. Харин 20 минут бүжиглэх тутам 200-300 мл ус уугаарай. 

Эх сурвалж: Bright Side

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.