“Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг 2 хуваана

Twitter Print
2017 оны 04-р сар 19-нд 11:47 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны  иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь “Хан-Хиллс” орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон 2 хувааж 2017 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай, Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 утсанд хүлээн авах юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.