Маргааш буюу 4-р сарын 20 хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгнө

Twitter Print
2017 оны 04-р сар 19-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн өдөрлөгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов.

Өнгөрсөн удаагийн хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд тус тус зохион байгуулсан юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.