Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад анхаарууллаа

2017 оны 04-р сар 19-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Туул голын сав газрын захиргаа, Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газраар  ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  Нийслэлийн Байгаль орчны газартай,  Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг 2017 оны тавдугаар сарын 1-ний дотор байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлөхийг шаардлаа.

Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжлэх болсныг мэдэгдлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.