С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Токио хотод айлчилж байна

Twitter Print
2017 оны 04-р сар 18-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын нийслэл Токио хотод айлчилж байна. Хотын дарга Токио хотын Захирагч хатагтай Юрико Койкэгийн урилгаар тус хотод энэ сарын 17-21-ний өдрүүдэд айлчилж байгаа юм.

Айлчлалын хүрээнд өнөөдөр Токио хотын "Моригасаки" цэвэрлэх байгууламжийн болон Токио хотын тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Токио хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцав.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын дарга хатагтай Юрико Койкэтай маргааш уулзана. Мөн Японы "Киодо цуушин" мэдээллийн агентлагт ярилцлага өгөх юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.