Дэлхийн хамгийн өндөр настай хүн 117 настайдаа таалал төгсжээ

Twitter Print
2017 оны 04-р сар 18-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн өндөр настай хүн 117 настайдаа Италид таалал төгсжээ. Эмма Морано 1899 оны 11-р сарын 29-нд Италийн Пиедмон мужид төржээ. Тэрээр 19-р зуунд төрсөн хамгийн сүүлчийн хүн байсан аж. Тэр гурван зууныг дамнан амьдрахдаа хоёр дэлхийн дайн, Италийн Засгийн газар 90 удаа өөрчлөгдөхийг нүдээрээ үзсэн байна.

Түүний урт наслах нууц нь өдөрт хоёр түүхий өндөг, нэг болгосон өндөг идэх дэглэм хэмээн ярьдаг байж. Тэрээр 90 жил тасралтгүй уг дэглэмийг барьсан байна.

1937 онд түүний ганц хүү нь зургаан сартай байхдаа эндсэний дараа өөрт нь дарамт шахалт үзүүлдэг байсан нөхрөөсөө салсан нь түүнийг урт наслахад мөн ихээр нөлөөлсөн гэжээ. 1938 онд нөхрөөсөө хагацсан ч 1978 онд нөхөр нь таалал төгсөх хүртэл албан ёсоор салалгүй явжээ. Үүний дараа дахин хэнтэй ч гэрлэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан аж.

АНУ-ын Геронтологийн төвийн мэдээлснээр Эмма Морано нас барснаар 1900 оны 3-р сарын 10-нд төрсөн Ямайк улсын иргэн Вайолэт Браун дэлхийн хамгийн өндөр настай хүн боллоо. 

Эх сурвалж: BBC News

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.