Бусдын төлөө явсан хүний нэр цэвэр, зам цагаан байдаг

Twitter Print
2018 оны 12-р сар 08-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

-Xүнд эд материал бэлэглэхээс илүүтэй сэтгэл шингэсэн бэлэг өгөх хэрэгтэй.

-Хайр хүндлэл, бусдын сэтгэл, итгэл шингэсэн бэлэг л хамгийн утга учиртай, үнэ цэнэтэй, цаг ямагт үргэлж шинээрээ орших хамгийн том бэлэг байдаг.

-Бусдын сэтгэлийн эрхэм нандин хүндлэл, хайр, итгэлийг нь даах үүрэг ирнэ гэдэг таны амьдралдаа авч байгаа хамгийн ховор бэлэг юм.

-Танд итгэсэн хүний итгэлийг алдаж болохгүй.

-Би биш Бид гэдэг үгийг хэрэглэ.

-Бусдын төлөө явсан хүний нэр нь цэвэр, зам нь цагаан байдаг.

-Бас муу үг хорон үгээр бусдыг битгий гомдоо. Уучлах нэгэн байсан ч сэтгэлд нь сорви болоод л үлдэнэ, оргүй алга болохгүй.

-Амжилтгүй, бүтэлгүй санагдах үед өөрийн муу дадал зуршилаа солих нь тус болох үе байдаг.

-Бусдыг хардах сэтгэл төрдөг бол бусдад итгээд үз.

-Мэдлэг чадвар тань дутуу санагдвал өөрийгөө урамшуул.

-Архи тамхи хэргэлдэг бол агаар салхиар соль.

-Хэн нэгэнд харамгүй тусла.

-Ажил төрөл гэж хамаг цагаа зориулдаг бол гэр бүл найз нөхөддөө цаг гарга.

-Танин мэдэх сониуч зангаа бүү хорь мэдлэг бол хөрөнгө.

-Түр завсрал, гэхдээ бүү зогс. Тэмүүлэл амжилтын эхлэл байдаг.

- Сайн, муу бүх зүйлд өөрийн цаг хугацаа бий... Хэдий хугацаанд үргэлжлэх нь таниас хамаарах зүйл ч бий...

Сайн сайханд хүрэх замын тухай сургаалаас...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.