М.Нандин-Эрдэнэ Бриуно Мирандаг эхний руандад яллаа

Twitter Print
2017 оны 04-р сар 17-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын нийслэл Сөүл хотын "Жанчүн арена" спортын ордонд холимог тулааны “Road FC” холбооны нэг сая ам.долларын төлөөх эхний тулаандаа манай тамирчин М.Нандин-Эрдэнэ ялалт байгууллаа.

Тэрбээр өчигдөр Тайландын “Tider MMA” клубын тамирчин, Бразилийн иргэн Бруно Мирандаг эхний раундад хүнд цохилтоор ялсан юм.

Дэлхийн шилдэг 16 тамирчин өрсөлдөж байгаа энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай тулаанч М.Нандин-Эрдэнэ ийнхүү ялснаар нэг сая ам.долларын төлөөх эхний даваагаа амжилттай давлаа. 

Түүний өрсөлдөгч “Робусто” хочит Бруно Миранда нь өдгөө 26 настай бөгөөд холимог тулааны рингэнд нийт есөн тулаан хийснээс долоо ялж, хоёр ялагдсан амжилттай яваа юм. Долоо ялалтынхаа тавд нь хүнд цохилтоор буулган авсан.

Манай тамирчин нэг сам ам.долларын төлөө одоо тавантамирчинтай тулалдах юм. 

 М.Нандин-Эрдэнэ Бриуно Мирандаг эхний руандад унагалаа

Э.Гүнтөмөр

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.