Гоолиг сайхан байхын нууцыг ЛЕОВИТ бүрэн тайлсан

2017 оны 04-р сар 19-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Эрт дээр үеэс бүсгүйчүүл гоо сайхны хэмжүүр болсон биеийн харьцаагаа зөв байлгах гэж хичээсээр ирсэн. Зарим нь дасгал хөдөлгөөнөөр биеийн хэлбэр, жингээ барьдаг бол зарим нь илүү хурдан, хялбар аргаар турахыг эрмэлздэг. Энэ нь орчин үеийн хурдтай, завгүй нийгэмд томоохон хувийг эзэлдэг.

Бүсгүйчүүдийн энэ эрэлттэй холбоотойгоор дэлхийн гоо сайхан болон эмийн компаниуд тураах зориулалттай төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр ирсэн нь хамгийн борлуулалттай бүтээгдэхүүнээр байнга тодордог нь нууц биш.

Ингэхэд таргалалт өөрөө юу юм бэ, таргалалтаас ангижрах хамгийн найдвартай бөгөөд эрүүл мэндэд хал балгүй арга юу вэ. Энэ бүхэнд хариулт өгч чадахуйц зөвлөгөөг та бүхэнтэй хуваалцья. Учир нь таргалалттай үе шаттай, зөв дэглэмээр тэмцэж чадвал хүссэн үр дүндээ хүрч, улмаар жингээ хэмжээнд нь барих дадалтай болж чаддаг.

Юуны түрүүнд  таргалалт, илүүдэл жин нь бүх өвчний үүсвэр болдог. Бие /буруу хооллолт/, сэтгэл санааны /стресс, бухимдал/, бохирдол /хөдөлгөөний дутагдал/ зэрэг нь таргалалт хэмээх өвчнийг үүсгэх эх үүсвэр болдог.

Бохирдол буюу биед байгаа бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаа алдагдснаас үүссэн таргалалтаас салах арга нь мэдээж бие, сэтгэлээ цэвэрлэхээс эхэлнэ. Тухайлбал, ходоод, бүдүүн гэдэс, элэг, цөс цэвэрлэх зориулалттай иж бүрдэл хоол, тэжээлийг “тураах хөтөлбөрийн хүрээнд” шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Леовитын эрдэмтэд хийсэн. Энэ нь бие махбодыг хуримтлагдсан хорт бодис, өөх тос, бохирдлоос цэвэрлэж, бодисын солилцоог сайжруулан, хэрэгцээт амин дэм, эрдэс бодисоор хангадаг цогц хоол, хүнс юм.

Зөвхөн үүний дараа биеийн жинг бууруулж, эрчимтэй турах боломжтой болдог. Улмаар жингээ бууруулж, хүссэн үр дүнд хүрснээ бататгах, биеийн галбираа хадгалах боломжтой юм.

Леовитын иж бүрдэл гэдэг нь 5 өдрийн турш өглөөнөөс орой хүртэл уух, идэх хүнсийг тус тусад нь савлаж бэлтгэсэн иж бүрдэл хоол, тэжээл юм. Таргалалтаасаа эгнэгт салах хүсэл зорилготой хүн эхлээд бие, сэтгэлээ цэвэрлэхээс эхэлнэ.

Нэгдүгээр алхам - Биеийн цэвэрлэгээ

Оросын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Хүнс судлалын хүрээлэнгийн хэсэг эрдэмтэд хүний биеийг цэвэрлэж, эрүүлжүүлэн турааж, улмаар хэвийн жинд нь барих 5 өдрийн иж бүрдэл хоолыг олон жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр гаргаж авсан юм.

Эдгээр иж бүрдэл хоолыг клиник туршилтад байнга оруулдаг бөгөөд найрлаганд нь хүнсний орлуулагч, хиймэл хорт бодис огт агуулаагүй, илчлэг багатай, бие цэвэрлэх болон турахад үр дүн сайтай байралийн цэвэр эмийн ургамал, хүнсний ногооны найрлага орсон нь энэ бүтээгдэхүүний онцлог юм.

Хоёрдугаар алхам - Сэтгэлийн цэвэрлэгээ

Цэвэрлэгээний 5 өдрийн хоолыг хэрэглэсний дараа дунджаар 3,4 кг жин буурдаг нь, хамаг итгэл найдвараа алдаад, дотроо байнгын бухимдалтай яваа таны сэтгэлийг сэргээж, бухимдлаас ангижруулан итгэл найдвар бэлэглэх бас нэг эмчилгээ юм. Таргалалт үүсгэж, биеийг бохирдуулдаг нэг гол хүчин зүйл нь бухимдал гэдгийг бүсгүй та бүү мартаарай. Бүтэх, бүтэхгүй  олон зүйлд санаагаа чилээхийн оронд гарах гарц, арга замыг уужуу тайван бодож сэтгэн олох дадалд суралцаарай. Аливаа зүйлийг хийхдээ байр баясгалантай, сэтгэлдээ зовиургүй хөнгөхөн хийж сурвал таны эрүүл мэндэд хамгийн ашигтай. 

Гуравдугаар алхам - Хөдөлгөөн 

Өдөрт та 40 минутаас багагүй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Гэхдээ заавал фитнесд яв гэсэн үг биш юм. Долоо хоногт 3-5 удаа 40 минутаас багагүй хугацаанд явган эрчимтэй алхах, усанд сэлэх, бүжиг хийх гэх мэтчилэн өөрт тохирох идэвхтэй хөдөлгөөнийг заавал хийгээрэй.

Цэвэрлэгээний хоол хэрэглэсний дараа бие хөнгөрч, сэтгэл сэргэж ирэх тул та залхуурлаа давж идэвхтэй хөдөлгөөн хийхэд хялбар байх болно.

Жин ихтэй хүмүүс хөл, нурууны хэсэгт ачаалал ихсэх тул гүйх, харайх нь таныг шантрахад хүргэж болзошгүй. Иймд өөртөө тохирох дасгал, хөдөлгөөн сонгож аваарай.

Таныг турж, жингээ хасан дахин хэзээ ч таргалахгүйгээр сэтгэл хангалуун амьдрахад Леовитын эрчимтэй тураах иж бүрдэл болох хүнс тэжээл туслах ч таны өөрийн тань сэтгэл, зүтгэл, оролцоо чухал.

Цэвэрлэгээний иж бүрдлийг зөвхөн турах биш, хоол боловсруулах эрхтнээ амраах, баяр цэнгэлийн үед хуримтлуулсан илүүдэл бохирдлоосоо ангижрах зорилгоор ч хэрэглэж болно.

Та бие, сэтгэлээ Леовитийн иж бүрдэл хоол болон өөрийн хүсэл чармайлтаар цэвэрлэж, бохирдлоосоо ангижирлаа. Одоо таны эрчимтэй турж, гайхалтай мэдрэмжийг амтлах, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун болох хамгийн чухал үе эхлэх гэж байна. 

Энэ алхам бол тураах буюу нэгэнт хуримтлагдсан илүүдэл өөхлөгөөсөө салах алхам. 

Леовитын 2 шатны иж бүрдэл буюу эрчимтэй тураах 5 өдрийн иж бүрдлийг үргэлжлүүлээд хэрэглэнэ. Хатуурсан өөхийг хайлуулах хоол хэрэглэх үед хөдөлгөөнийг нэмснээр илүү хурдан, хялбар зорьсон үр дүндээ хүрэх юм.

Таван өдрийн иж бүрдлийг идэж хэрэглэх тул таны бүтэн 5 өдрийн хоол хүнс нарийн хяналтанд байна гэсэн үг. Иймд та дэглэмээ нарийн барьж байгаа тохиолдолд хэдий хэрийн хугацаанд хэр зэрэг жин хаяхаа өөрөө харж мэдэрнэ гэдэг гайхамшигтай.

Бусад бүтээгдэхүүний хувьд та өөрийн дуртайгаа л идэх болдог тул таны хэрэглэж буй хоол хүнсний илчлэг, хэмжээ зэргийг хянах боломжгүй тул турах баталгаа өгнө гэдэг эргэлзээтэй. Хоолны дуршил буулгах замаар турааж болох ч эмээ хэрэглэхээ болихоор буцаад хурдан таргалах эрсдэлтэй.

Иймд түргэн тураах, зөвхөн нэг ширхэг эмийн тусламжтайгаар турна гэсэн сурталчилгаа бүхий тураах бэлдмэлүүдээс аль болох зайлсхийгээрэй. Таны алдсан энерги, уургийг нөхөхгүйгээр тэдгээр эм бэлдмэл таны эрүүл мэндийг асар их эрсдэлд оруулж болох юм.  

Дэлгэрэнгүй мэдээллийг http://leovit.mn/ сайтаас авч, бүтээгдэхүүн тус бүрийн онцлогтой танилцаарай.

Найрсаг хамт олон танд чин сэтгэлээсээ туслахдаа баяртай байх болно. Амжилт, бүсгүй минь! :)

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Гоолингоо

      (59.153.113.124) 2017-04-19 13:03
      • 0
      • 1

      Леовитыг хэрэглэж олон жилийн яаж турах вэ гэж дэмий шаналсан дарамтаас салж байгаа. Дажгүй үр дүнтэй юм билээ.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2017-04-17 21:04
      • 0
      • 2

      Энэ их сайн бүтээгдэхүүн шүү. Ерөөсөө өлсөхгүй ядраахгүй.

      Хариулах