С.Жавхлан УИХ-ын гаргасан шийдвэрт хориг тавихыг Ерөнхийлөгчөөс шаардлаа

Twitter Print
2017 оны 04-р сар 15-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн С.Жавхлан Сүхбаатарын талбайд “Төрөө оффшорчдоос цэвэрлэе” нэртэй  жагсаал зохион байгуулж байна.

С.Жавхлан эдгээр оффшорчдыг захирч чадахгүй хүн бол ерөнхийлөгч болж улс орныг удирдана гэж байхгүй. Энэ удаагийн сонгуулийг бид эрүүл нүдээр харах цаг болжээ хэмээн монголчуудыг ухаантай алхам хийхийг уриаллаа.

Тэрбээр өнөөдөр аль нэг нам бүлэглэлд хамааралгүй хэн нэгний байр суурийг дагахгүй гэдгээ хэллээ. Мөн энэ удаагийн жагсаалаар дараах шаардлагуудыг эрх баригчдад хүргэлээ.

Үүнд:

1.УИХ-д сууж байгаа хилийн чанадад данстай гишүүдийн нэрсийг намаас нь санаачлага гарган татуулах.

2.УИХ-ын гишүүнээс гадна намын гишүүдийнхээ хилийн чанадад байгаа мөнгийг ерөнхийлөгчийн сонгуулийн нэр тодрохоос өмнө гаргаж ирэх.

3.Эрх баригч нам татварын асуудлыг эргэн харж, буруу бусармаг шийдвэрийнхээ төлөө ард иргэдээс нэн даруй уучлалт гуйх.

4.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын зүгээс гаргаж буй алдаатай бодлогод хориг тавь. Ирэх долоо хоногт хориг тавихгүй бол таныг Монгол төр түмний эсрэг алдаатай бодлогыг дэмжсэнд тооцох болно гэдгийг хатуу хэлсэн юм.

Тэрбээр:

-Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчид гадагшаа гарсан бүх мөнгийг олоод ирвэл бид алгаа ташаад хүлээж авна. Ардчилсан нам С.Баярцогтоосоо, МАН С.Баяр, С.Батболд нарынхаа хулгайн мөнгийг эргүүлэн өгөхийг,

-Монголын баялгыг төрийн жолоо атгаж байхдаа хулгайлан зарж үрж, олсон мөнгөө гадаадад хадгалж байгаа тэднийг өмөөрч байгаа нам бүлэглэлүүдтэй тэмцэхийг уриаллаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.