Эрүүл амьдрах ухаанд туслах зөвлөмж хоёр

Twitter Print
2019 оны 04-р сар 20-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Эрүүл амьдрах ухаанд туслах зөвлөмж хоёр-Ядаргаагүй, залуу байх зөвлөмж

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш олон байдаг. Ажиглаж судлаад үзвэл тэр нь хоёр, гуравхан том урсгалын дагуу явагдаж байна. Үүнд:

-Эм бодисын тусламжтайгаар эрүүл мэндээ хамгаалах.

-Үндсэн дархлааг дэмжиж эрүүл мэнд, бие махбодыг чийрэгжүүлэн, сайжруулах.

Энд ярих зүйл нь саяын хэлсэн хоёрдугаарт багтах асуудал болно. Ядаргаагүй цоглог ажиллаж амьдарна гэдэг нь биеийн үндсэн дархлаа сайн ажиллаж буйн илрэл болно. Ийм байдалд өвчинд автагдах нь ч ховор байдаг. Ядаргаа  болон түүний хам шинжийн талаар энэ номонд нэлээд дэлгэрэнгүй бичсэн болохоор нуршихгүй. Зөвхөн ядаргааг яаж тайлж, дархлааг дэмжих талаар түлхүү ярина.

Өдрийн ядаргааг өдөртөө тайлж сурах хэрэгтэй.

Хэн бүхэн өдөрт арван хувь ажиллаж, арван хувийн эрч хүч хорогдсон гэж үзвэл үүнийгээ чөлөө заваараа гүйцэд  тайлан гаргах нь хамгийн чухал асуудал болно. Арван хувийн ядаргаанаасаа нэг эсвэл хоёр хувийг нь үлдээгээд байвал нэг жил буюу нэлээд хэдэн жилийн дараа гэхэд гурав дөрвөн зуун хувь ядаргаа хуримтлагдах нь ойлгомжтой.

Үүнийг яаж тайлах билээ? Энэ нь цагаан даавуун дээр шингэсэн хар тос шиг эд эсэд нэвчин хөгшрөлтийг түргэтгэж, өвчин үүсгэж дахин давтан сэдрэхийн шалтгаан болно. Ядаргааг тоохгүй,  эмчилгээ, сувилгаа хийлгэхгүй явсны хор уршиг нь ингэж гардаг.

Тэгвэл ядаргааг яах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Ядаргааны талаар анхан шатны ойлголттой болж энгийн аргуудаар ядаргааг өдөрт нь тайлж сурах, жилд 1-2 удаа ядаргаа тайлах эмчилгээ, сувилгаа хийлгэж зурших, ужиг архаг ядаргаатай хүмүүс мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Ядаргаа ихэсвэл дархлаа суларна.

Дархлаа суларвал элдэв өвчинд нэрвэгдэж бас хялбар эдгэрэхгүй. Америкийн “Өвчнийг сэргийлэн эмчлэх төвөөс” ядаргааны хам шинж нь XXI зууны хамгийн том тахал хэмээн зарласан.

Хятадын эрдэмтэд: Ядаргааны учрыг олж, зөв шийдэж чадвал олон өвчин аяндаа эдгэрнэ гэсэн байдаг. Ядаргаа нь дэлхий даяар нүүрлэн байгаа эрүүл мэндэд нөлөөлөх язгуур суурь асуудлын нэг болоод байна. Энэ асуудлын талаар мэдэхгүй, мэдрэхгүй, ярихгүй яваад байвал хүн ардын эрүүл мэндэд тоогоор илэрхийлэх аргагүй хор хохирол учруулсаар байдаг болохоор ядаргааны талаар анхаарал сэрэмжтэй байцгаая.

Одоо ядаргаа тайлах хэдэн хялбар арга уламжлая.

Олон төрлийн хоолыг сольж хэрэглэж занших 

Хангалттай нойрсох

Инээд хөөр, баяр баясалтай байх

Өглөө эрт босож, наранд ээх, өглөөний нар өөд гурван минут ширтэх

Цэвэр тунгалаг агаар, салхинд гарч биеийн эрчим хүчийг сэргээх

Байгалийн үзэсгэлэнт газраар боломжийн хэрээр аялж зугаалах

Хоол хүнсэндээ ширхэглэг, буурцгийн төрлийг илүү хэрэглэх

Амьтны гаралтай хоол унднаас татгалзаж, махны төрлийг 7 хоногт 2-3 удаа  хязгаарлан хэрэглэж зурших

 

Олон төрлийн витамин агуулсан ногоо жимс, нэмэлт тэжээл, салимол зэрэг дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж байх

Долоо хоногт чадвал нэг удаа нийтийн бүжиг, спортын төрлүүдээр хичээллэж зурших

Хүүхдийг нар салхи, агаарт хангалттай гаргах

Оффисын ажилтай хүмүүс 2-3 цаг тутамд 10-15 минут салхилж, цэвэр агаар амьсгалах

-Дур сонирхолтой ажлаа хийж, өөрийгөө хөгжүүлэн сэргээж байх “Дэлгүүр хэсэх, кино үзвэр үзэх, дуу дуулах ” гэх зэргээр хийх ажлаа өөрчилж байвал  сайн, нэг хэлбэртээ дэндүү удаан  баригдвал бие махбод амархан дасан зохицож эд эсийн сэргэлт соргог бус болдог.

-Боломж нөхцөлтэй бол халуун усанд тогтмол  орох, саун бассейнд орж байх.

-Ядаргаа тайлах тусгай бариа, массаж хийлгэснээр алжаал тайлж эд эсийг сэргээн, цусан хангамжийг сайжруулна.

-Эмчийн хяналт зөвлөгөөн дор ядаргаа тайлах эрч энерги нөхөх эм бэлдмэл, дусал тариаг хэрэглэж болно.

Эх сурвалж: www.namtaib.dms.mn

Бэлтгэсэн: Б.Бямбасүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.