Сэтгэл гутралыг байгалийн аргаар эмчлэх 10 арга

Twitter Print
2017 оны 04-р сар 14-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эрүүл мэндийн өдөр жил бүрийн 4-р сарын 7-нд тохиодог билээ. Энэ жил болсон дэлхийн эрүүл мэндийн өдрөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Сэтгэл гутралын тухай ярилцъя” уриан дор сэтгэл гутрах эмгэгт анхаарлаа хандуулан тэмдэглэсэн юм.

Дэлхий дээр сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая гаруй хүн байгаа гэсэн судалгаа байдаг бөгөөд Монгол сэтгэл гутралд өртдөгөөрөө дэлхийд гуравт оржээ.

Сэтгэл гутралд эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээс илүү автдаг бөгөөд ихэвчлэн залуу насанд эхэлдэг учраас хүний амьдралд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг. Хөдөлмөрийн чадвараа алдсан Монголчуудын 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг ба тэдгээрийн 2.3 хувь нь сэтгэл гутралтай байдаг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэл гутралын эсрэг бүх улс орон цогц, зохион байгуулалттай арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ. 

Сэтгэл гутралыг байгалийн аргаар эмчлэх аргуудаас танилцуулж байна. 

1. 7 хоногийн хуваарь гаргах

Өдөр бүр хийх ажлын хуваарь гаргаснаар өөртөө зорилготой, хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх болно. 

2. Өөртөө зорилго тавих

Сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс өөртөө итгэлгүй, өөрийгөө юу ч хийж чадахгүй гэж боддог. Өөртөө тавих зорилгоо өөрийн хийж чадах жижиг зүйлсээс эхэл (өдөр бүр аяга тавгаа угаах г.м)

3. Эм тан хэрэглэж эхлэхээсээ өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах

Сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүст зориулсан эм тан байдаг хэдий ч эхлээд эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй. 

4. Эрүүл хооллох

Сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс хоолыг ихдүүлэн идэх хандлагатай байдаг. Хэрвээ та сэтгэл гутралд автаад байгаа бол идэж буй зүйлсдээ хяналт тавих хэрэгтэй. Хүн идсэн зүйлсээ даган зан авир өөрчлөгддөг байна. 

5. Дасгал хийх

Тогтмол дасгал хийх нь зөвхөн бие махбодод эерэг нөлөө үзүүлэхээс гадна оюун ухаанд ч мөн маш чухал ач холбогдолтой байдаг. Долоо хоногт 2-3 удаа дасгал хийхэд сэтгэлзүйн байдал тогтворжиж оюун ухаан сэргэх болно. 

6. Хангалттай унтаж амрах

Өдөр бүр нэг цагт унтаж, нэг цагт сэрдэг зуршилтай болох нь сэтгэлзүйд эерэгээр нөлөөлөх болно. Таныг унтаж амрахад садаа болдог компьютер, телевиз, гар утас зэргийг өрөөнөөсөө холдуулах нь хангалттай унтаж амрахад тус болно. 

7. Сөрөг бодлоосоо ангижрах

Сөрөг бодлууд бол сэтгэл гутралд автуулдаг хамгийн том хүчин зүйлс юм. Өөрийн толгойд бий сөрөг бодлуудыг сайн тунгаан бодож, яагаад тийм зүйлс боддог болсныг олж тогтоох нь эхний алхам болно. 

8. Ажил хийх

Өдөр бүр ямар нэгэн ажил хариуцаж хийх нь сэтгэл ханамжид ихээр нөлөөлдөг байна. 

9. Шинэлэг зүйлсийг хийх

Нэгэн хэвийн амьдралаар удаан амьдрах нь хүний сэтгэлзүйд сөргөөр нөлөө үзүүлж эхэлдэг. Тиймээс тогтсон дэг, хэвшлээсээ салж шинэ, хийж үзээгүй зүйлсийг хийх нь тархины ажиллагааг идэвхжүүлж тархинаас хүний биед таашаал өгдөг допамин ялгаруулдаг байна. 

10. Цагийг хөгжилтэй өнгөрүүлэх

Сэтгэл гутралд автаад байгаа бол аль болох өөрийнхөө таашаадаг зүйлсийг хийхэд цаг гаргах нь зүйтэй. 

Эх сурвалж: World Health Organization, WebMD

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.