NBA-ийн 2017 оны Плэй-оффын хуваарь гарлаа

Twitter Print
2017 оны 04-р сар 13-нд 16:13 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн улирлын сүүлийн чухал хэдэн тоглолтууд явагдаж 2016-2017 оны улирлын Плэй-оффд оролцох багууд тодорлоо. Өнгөрсөн жилийн аварга Кливлэнд Кавалиерс баг энэ жил дорнод бүсийн хоёроор гарж ирсэн бол нэгээр Бостон Сэлтикс гарч бүхнийг гайхшруулж чадлаа. Харин өрнөд бүсийн нэгээр Голден Стэйт Варриорс гарч Плэй-оффын эхний раундад Мэмфис Гризлизтэй таарсан байна.

Чикаго Буллс өнөөдөр Брүүклин Нэтс багийн эсрэг хожил байгуулснаар дорнод бүсийн 8-аар гарч эхний раундад Айсайа Томас тэргүүтэй Бостон Сэлтикстэй таарсан байна.

Энэ улиралд Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналын төлөө хүчтэй өрсөлдөж буй Рассэл Вэстбрүүк болон Жэймс Хардэн нар эхний раундад хоорондоо таарсан бөгөөд цувралыг хожсон багийн тоглогч энэ улирлын Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авна хэмээн олон аналистууд, фэнүүд таамаглаж байна.

Плэй-оффын эхний тоглолтууд энэ сарын 15-нд эхлэх юм. 

Эх сурвалж: www.nba.com

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.