Хойд Солонгосын хөл бөмбөгчин Италийн лигт түүх бүтээжээ

2017 оны 04-р сар 12-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

Италийн Кальяри багийн довтлогч Хан Кванг-сонг Италийн хөл бөмбөгийн лигт анхны гоолоо оруулснаар Италийн лигт гоол оруулсан цорын ганц Хойд Солонгосын тамирчин боллоо. Хойд Солонгосын Пхеньян хотоос гаралтай Хан өдгөө 18 настай бөгөөд Италийн мэргэжлийн лигт ороод 7 хоног л болж буй юм.

Хан “Би анхныхаа гоолийг хийсэндээ маш их баяртай байна. Багийн менежер болон гишүүддээ маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Би Кальярид яг л гэртээ байгаа юм шиг байна” гэж ярилцлагад хэлжээ. Мөн түүний хамгийн дуртай хөл бөмбөгчин бол Кристиано Роналдо гэж хэлжээ. 

Түүний гоол оруулсан бичлэгийг эндээс үзнэ үү:

Эх сурвалж: CNN

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.