Нийтлэлч Б.Баабар ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Twitter Print
2017 оны 04-р сар 12-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Олон түмэнд Б.Баабар нэрээрээ олонд алдаршсан Б.Батбаяр "Өдрийн сонин”-д "Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна" гэсэн нийтлэлээ бичиж хэвлүүлжээ.

Уг нийтлэлдээ: ...Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан Намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгал. Би ямар ч бүлэглэлд хамаарч байгаагүй төдийгүй тэднийг жигшиж аль болох зай барьж явсаар өдий хүрлээ.... Манай ард түмний ихэнхи нь намайг таних болов уу? гэж найдаж байна. Иймээс аль нэг улс төрийн хүчинг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна... . Мэдээж би Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж эрүүл саруул болгож хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудыг мафийн гараас салгаж дөнгөнө Би төрийг байх ёстой байранд нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна. Би ард түмнийг байх ёстой өндөрлөгт тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Энэхүү нийтлэлийг уншсан зарим хүмүүс түүнийг ёжилсон маягаар бичсэн гэж үзэж байгаа юм байна. Тэрбээр энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.

Баабар буюу Бат-Эрдэнийн Батбаяр нь 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгсч, 1972-1973 онд Монгол Улсын Их сургуульд суралцсан.
 
1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягелон Их сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн.
 
1987-1989 онд ЗХУ-ын Москвагийн Улсын Их сургууль, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцсан.
 
Баабар 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1991-1994 онд Монголын Социал-демократ намын дарга, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Сангийн сайд, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2016 онд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, захирлын албыг хашиж байна.
 
Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс 
Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг шүүмжилж бичсэн "Бүү март. Мартвал сөнөнө" ном нь хамгийн алдартай.

1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон. 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалыг шүүмжилсэн нь ихээхэн алдартай юм.
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • hj

      (182.160.1.135) 2017-04-13 15:21
      • 0
      • 0

      zia yugaa tenegteed bainaa buurunhuu bumbug ard tumen chamaig sain helj bshig medehguil bna

      Хариулах

    • Demjnee

      (178.199.174.238) 2017-04-13 01:11
      • 0
      • 0

      Ene huniig demjine.denduu shudarga baij chadnaa. Baabar ahaa tanig mongolin seheetnuud uneldeg shuu

      Хариулах

    • Irgen

      (103.212.117.133) 2017-04-12 18:59
      • 0
      • 0

      Chamaig songj bsn,ter tsagt ni chi yu hisn be?odoo bitgii gorid, sangiin said hvrtel hiij bsn sh de,odoo uhaan suugaa yu?

      Хариулах

    • Монгол

      (121.161.159.243) 2017-04-12 17:35
      • 0
      • 0

      Барууныхны уяаны нохой эздээсээ тийм даалгавар авсан юм байна л даа.Улсаа худалдсан нэг хүзүүгүй хулгайчаас эрхбиш нэг хуулийн хугацаа нь болоод салах гэж байхад энэ бас нэг хөлсний үзэл сурталч олон түмний оюун санааг хордуулагч хүзүүгүй хулгайч тарвагадоржийнхоо халааг авах ёстой юм гэнээ.

      Хариулах