Ж.Бадамбазар: Хэрэв буруутай бол хариуцлагаа хүлээнэ

Twitter Print
2017 оны 04-р сар 12-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Төв аймгийн нутаг дэвсгэр болох Тавантолгойд хээрийн сургуулилалт хийж байгаад хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан осол энэ сарын 11-нд гарсан.

Энэ асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабаас албан ёсны мэдээлэл хийлээ. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар "2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний 17:40 минутын орчимд байлдааны сургуулилалт хийж байх явцад байлдааны гранат тэсэрч хоёр цэрэг амь эрсдэж, 8 цэрэг шархадсан осол гарсан. Хоёр цэрэг хүнд хагалгаанд орсон, одоогоор биеийн байдал сайн, хэвэндээ орж байгаа, мөн хоёр цэргийн биеийн байдлыг ажиглаж байна. Гурван цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байна. 

Амиа алдсан 355-р ангийн ахлагч Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Зэвсэгт хүчний хэмжээнд хавар, намрын улиралд хээрийн сургуулилалт шалгалт явуулдаг. Төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд бэлтгэл сургуулилалтаа хийдэг.

Ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж, дүгнэлт гаргана. Хэрвээ буруутай нь тогтоогдвол хариуцсан хүмүүс зохих хариуцлагаа хүлээнэ. Ослыг шалтгааныг тодруулахаар БХЯ, ЗХЖШ-аас хоёр ажлын хэсэг томилогдсон” гэв. 

Гранатад өртөж амиа алдсан 2 цэргийн нэг нь 30 настай, эхнэр хүүгийн хамт амьдардаг, нөгөө нь 24 настай мөн эхнэр хүүгийн хамт амьдардаг байжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.