Асада Мао гэнэт зодог тайлах шийдвэрийг гаргалаа

Twitter Print
2017 оны 04-р сар 11-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Нэг жилийн өмнө 2018 оны Өвлийн олимпд оролцохоо мэдэгдээд байсан Япон улсын тамирчин Асада Мао өнөөдөр гэнэт зодог тайлах болсноо мэдэгдлээ. 2010 оны Олимпын мөнгөн медальт Асада Мао 2014 оны Сочигийн Олимпд 6-р байр эзэлсний дараа 1 жил уран гулгалтаас завсарлага авсан юм. Тэрээр 2015 онд эргэн ирэлтийг хийсэн ч өөрийн төсөөлсөн ур чадвар, авьяасаа гаргаж чадаагүй бөгөөд Япон улсын аварга шалгаруулах тэмцээнд 12-р байранд орсон билээ. "Би Япон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны дараа цаашид олон улсын тэмцээнд оролцох эрч хүчээ алдсанаа мэдэрсэн" гэж Асада хэлжээ. 

Ийнхүү 26 настай дэлхийн аварга Асада Мао уран гулгалтын спортоос зодог тайлжээ. 

Түүний "Сочи-2014" Өвлийн олимпийн үзүүлбэрийг сонирхоно уу. 

Эх сурвалж: NBC Sports

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.