Энэ сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэц хуралдана

Twitter Print
2017 оны 04-р сар 10-нд 18:28 цагт
Мэдээний зураг,

Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь эргүүлэн томилоогүй, хууль бусаар огцруулсан гэсэн үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний болон захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд хандан нэхэмжлэл, гомдол гаргасан байна. Гэвч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа  маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор тэд  Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар хэргийн харьяалал тогтоох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийхээр товлосон байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.