Г.Алтанбагана Туркийн гран при тэмцээнээс Монголын анхны алтан медалийг хүртлээ

Twitter Print
2017 оны 04-р сар 10-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Туркийн Анталья хотноо болж буй Олон улсын жудо бөхийн холбооны гран при тэмцээнд Г.Алтанбагана Монголын анхны алтан медалийг авлаа. 2016 оны Армийн дэлхийн аварга, “Алдар” спорт хороо, “Женко” клубын тамирчин Г.Алтанбагана алтан медалийн төлөөх барилдаанд эцсийн 2 секундын өмнө далайцтай мэх хийн вазари үнэлгээ авч ялалт байгуулсан юм.

Энэхүү гран прид Монголоос Б. Амартүвшин, Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Ц.Хулан, Б.Мөнхтуяа нар хүрэл медаль хүртжээ.

Ийнхүү Туркийн гран прид Монгол улсаас 11 тамирчин оролцсоноос нэг алт, таван хүрэл медаль хүртээд байна.

Эх сурвалж: www.judoinside.com

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.