55 жилийн өмнө тогтоосон түүхэн амжилтыг Рассэл Вестбрүүк эвдлээ

2017 оны 04-р сар 10-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Рассэл Вестбрүүк тэргүүтэй Оклахома Сити Тандэр баг Дэнвэр Наггетсын талбайд зочлон тоглолоо. Тус тоглолтод Рассэл Вестбрүүк 50 оноо, 10 оновчтой дамжуулалт, 16 самбар авч улирлын 42 дахь трипл даблыг хийлээ. Ийнхүү 55 жилийн өмнө Оскар Робертсоны 41 трипл дабл авсан амжилтыг эвдэж чадлаа. Түүнчлэн Рассэл нэг бүтэн улиралд трипл дабл дундажласан 2 дахь тоглогч болсон юм. Хамгийн анх трипл дабл дундажласан тоглогч мөн Оскар Робертсон байжээ.

Энэхүү амжилт нь өнөө үеийн ширүүн өрсөлдөөн бүхий NBA-д дараагийн хэдэн арван жилд эвдэгдэхгүй амжилт юм. Оскар Робертсоны 1961-1962 оны улиралд тус амжилтыг тогтоох үед сагсан бөмбөг төдийлөн их хөгжөөгүй байсан бөгөөд NBA-д 9 баг байсан юм. Харин өнөө үед АНУ-ын төдийгүй дэлхийн бүхий л шилдэг тоглогчид NBA-ийн 30 багт тоглож байна.

Онцлоход өнөөдөр Дэнвэр Наггетс Рассэлийн эцсийн мөчид 3-ын зайнаас хийсэн хожлын шидэлд хожигдол хүлээснээр Плэй-оффд орох боломжгүй болсон билээ. Харин Тандэрийн хувьд Өрнөд бүсийн 6-аар гарч Жэймс Хардэн тэргүүтэй Хьюстон Рокетс багтай Плэй-оффын эхний тойрогт таарах юм. Энэ улирлын Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналын төлөө өрсөлдөж буй хуучин нэг багт хамтран зүтгэж байсан Рассэл Вестбрүүк болон Жэймс Хардэн хоёрыг Плэй-оффд хэрхэн тулалдахыг NBA-ийн фэнүүд тэсэн ядан хүлээж байгаа биз ээ. 

Эх сурвалж: USA Today

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.