Яг түүн шиг шоуны өчигдрийн ялагчаар Б.Халиун тодорлоо

2017 оны 04-р сар 10-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Боловсрол” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг-2” шоуг үзэгчдэд хүргэж байгаа билээ. Долоо хоног бүрийн ням гарагт “Боловсрол” телевизээр хүрч буй “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь дугаар өчигдөр ширүүхэн өрсөлдөөн дунд боллоо.

Монголын урлагийн салбарыг төлөөлөн оролцож буй “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар энэ удаад алдарт дуучин Bitpull-ыг Монголчууддтай уулзуулсан бол дуучин А.Хишигдалай Маралжингоо найзыгаа дуурайн, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү эсрэг дүрдээ буюу дуучин Cher-ын эмоцийг тайзнаа гарган шүүгчдийн ширээн дээр бүжин, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг Taylor Swift, дуучин Б.Халиун Сэрчмаагийн “Эрх саран”-г дяг л түүн шиг дуулж, бүжиглэн, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо этгээд содон Lady Gaga болж, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами альтернатив дуучин Отгоогийн дууг гитартай эгшиглүүлэн, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү попын хаан Micheal Jackson болцгоосон юм.

Шүүгч жүжигчин Г.Онон, урлаг судлаач, хөгжмийн зохиолч Б.Наранзун, жүжигчин Г.Ундармаа нар өөр өөрийн байр суурийг илэрхийлэн оролцогчдод үнэлгээ, дүгнэлтээ өгсөн юм. 

Шоуны анхны дугаарын ялагчаар жүжигчин Т.Бархүү өөрийнхөө өмнөөс дуучин Т.Дэлгэрмөрөнг явуулжээ гэж үзэгчдийн андууртал тайзнаа дуулж, бүжиглэн ялагч болсон бол энэ удаад дуучин С.Сэрчмаа анхны ялалтаа байгуулан гурван сая төгрөгийн эзэн боллоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.