Ц.Мөнхзул мөнгөн медалиар энгэрээ мялаалаа

2017 оны 04-р сар 08-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Арабын Нэгдсэн Эмират улсад энэ сарын 7-12-ны өдрүүдэд буудлага спортын олон улсын тэмцээн болж байна. Зөвхөн эмэгтэй тамирчид өрсөлдөж буй тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртлээ.
тэмцээнд нийт 18 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул 580 оноогоор финалд шалгарч, нэмэлт буудлагадаа 31 оноо авснаар мөнгөн медаль хүртсэн юм. 

Энэ дасгалд Швейцарын буудагч “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Хайди Гербер Диетхелм түрүүлж, Болгарын алдарт буудагч олимпийн хошой аварга Мария Гроздева хүрэл медалийн тавцанд гарав. Тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөх юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.